“Бээжин-2022” паралимпийн наадмын эрэгтэйчүүдийн цанын 12.5 км-ийн зайн уралдаанд 22 тамирчин хурд сорилоо. Уг уралдаанд Монголын цаначин Ц.Дашдорж 41:01.0 цагийн амжилтаар 14, Б.Ганболд 48:07.7 цагт замаа дуусгаж, 21 дүгээр байр эзэллээ. Тус зайд БНХАУ-ын Ван Чен Ян (33:07.0) түрүүлж, алтан медаль хүртэв. Өмнө нь спринт уралдаанд 25 тамирчинтай өрсөлдсөн манайхан 18, 19 дүгээр байрт бичигдсэн. Тус тэмцээнд Германы М.Майерхамгийн өндөр амжилт үзүүлж, аварга болсон юм. Тэгвэл уулын цанын төрөлд 46 тамирчин оролцсоноос Б.Цэрэнпунцаг 42 дугаарт гараанд гарсан ч замаа дуусгаж чадалгүй, тэмцээнээ өндөрлүүлжээ.