МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн хурлаар Цэцдийн зөвлөлийн гишүүдийн баталсан бөхийн өмсгөл нь дараах шаардлагад нийцсэн байна. Үүнд:
- Зодогны өнгө ба дотор давхарлага хийснийг авах,
- Ширээсийг мяндас утсаар давхарлаж ширснийг авах,
- Элэг бүс 1.5 см голчоос багагүй байна,
- Зодогны ирмэгээр утас гүйлгэж, давхарлаж оёсныг авах,
- Зодогны ширээс 8см хүртэл өргөнтэй 17 хүртэл ширээстэй байна (илүүг авах),
- Зодогны танаасыг барьц барих мөр, суганд хийснийг авч, барьц барихгүй хэсэгт хийх,
- Шуудагны ширээсийн тоо таваас илүүгүй байх (илүүг авах),
- Шуудагны ташаанд нэмэлт ширээс хийснийг авах,
- Шуудагны уяа 0.8 см голчтой байх.
- Уутан зодог эгэм рүү орохгүй зөвхөн мөрний шонтон ясыг дарсан байна.
Дээрх шаардлагыг энэ сарын 12-ны өдрийн барилдаанаас эхлэн тавих бөгөөд 2022 он 05-р сарын 29-ний өдрийн барилдаанаар дуусгавар болгоно. Заагдсан хугацаанд шаардлага хангаагүй өмсгөлтэй бөхийг 2022 оны 06-р сарын 05-ны өдрөөс Монгол бөхийн өргөө болон аймаг сум, орон нутагт болох барилдаанд оролцуулах боломжгүй.
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО