“Андын илч” компанийнханд халдсан хүмүүсийг баривчиллаа
Тэд тус компанийнхнаас гадна Монгол Улсын иргэн О-д хутга тулган бие, эрх чөлөөнд нь халдан заналхийлж, түүний нэр дээрх хөрөнгүүдийг захиалагч руугаа шилжүүлсэн, “Лексус-570” загварын тээврийн хэрэгслийг дээрэмдсэн нь тогтоогдож буй аж.
2023-03-29
Дархан-Уул чиглэлийн замын тендерт оролцогчоос Х.Оргил-Эрдэнэ автомашин хахуульд авчээ
Х.Оргил-Эрдэнэ нь дээрх албан тушаалыг хашиж байхдаа Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд барихаар болсон Улаанбаатар-Дархан-Уулчиглэлийн 204.11 км замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдсон аж. Энэ үедээ Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог хүртэлх 30.53 км замыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Чайна гео инженеринг корпорац” ХХК-ийг шалгаруулсан юм байна.
2023-03-29
Амай буюу Ж.Золбаярыг мансууруулах бодис хэрэглэж, хадгалсан хэрэгт шалгаж байна
Дижэй, аялагч Амай гэх нэрээр нь хүмүүс мэддэг болсон Ж.Золбаярыг мансууруулах бодистой холбоотой хэрэгт ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан шалгаж байна. Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг, “Нисдэг машин” автомашины сэлбэг хэрэгсэл, тоноглолын худалдааны төвийн ойролцоох гэртээ түүнийг мансууруулах бодис хэрэглээд байна гэсэн мэдээлэл энэ сарын 24-нд цагдаагийнханд ирсэн аж.
2023-03-28
Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргийг шалгаж дууслаа
Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалын үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт хийлгэхээр шүүх, прокуророос даалгасан ажиллагааг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн явуулж дуусжээ. Түүнд холбогдох хэргийг 2020 оны нэгдүгээр сард Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хаалттай хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3-1.2 дахь хэсгийн “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэсэн үндэслэлээр прокурорын хяналтад буцааж нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар болсон юм.
2023-03-28
З.Энхболдыг яллагдагчаар татаж, хязгаарлалт тогтоох саналаас шүүгч татгалзав
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зэрэг улс төрд нөлөө бүхий төрийн өндөр албан тушаал хашиж байсан З.Энхболдыг “нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татах санал прокурорт хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. НПГ-аас түүнийг яллагдагчаар татаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн аж. Гэвч тус шүүхийн шүүгч Б.Батсайхан таслан сэргийлэх арга хэмжээ авахаас татгалзсан нь олон хүний хардлага дагуулж буй юм.
2023-03-28