Сирийн Ерөнхийлөгч асан Башар аль-Асадын эхнэр Асма аль-Ассад 24 жил ханилсныхаа эцэст нөхрөөсөө салах шийдвэр гаргажээ.
"The Jerusalem Post" сонины нийтлэлд дурдсанаар тэрээр ОХУ-д амьдархаар ирснийхээ дараа ийм шийдвэр гаргасан нь эндхийн амьдралд сэтгэл хангалуун бус байгаатай холбоотой юм.
Асма Оросын нийслэлд байнгын хяналт доор байгаа бөгөөд нэлээд хязгаарлалттай тулгарч байгаа тухай Туркийн зарим хэвлэлүүд тэмдэглэжээ.
Башир Ассадыг Москвагаас гарч, улс төрийн аливаа үйл ажиллагаа явуулахыг хатуу хориглосон гэж зарим хэвлэлүүд бичиж байгаа ч Кремль уг мэдээллийг худал гэж мэдэгдэв.
Хосууд дундаасаа гурван хүүхэдтэй бөгөөд тэдгээр нь бүгд насанд хүрсэн аж.
Асма Асад нөхрөө Сирийн тэргүүнээр огцрохоос өмнө Москвад байсан нь хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн юм.
"Financial Times" сонинд бичиж буйгаар Асма цусны хорт хавдраа Москвад эмчлүүлж байгаа юм. Түүний ээж, аав, охин Асад Зейн нар мөн Москвад байгаа гэнэ.
Асма Асад Москваагаас явж, эх орондоо очих зөвшөөрөл хүссэн өргөдлөө ОХУ-ын шүүхэд хэдийнээ гаргасан гэж эх сурвалж мэдээлжээ.
Сирийн экс тэргүүн хатагтай Их Британийн Лондон хотод төрсөн бөгөөд тэндхийн иргэн хэвээрээ байгаа аж.
Одоогоор түүний шүүхэд гаргасан хүсэлтийг хэлэлцэж байгаа бөгөөд эцсийн шийдвэр хараахан гараагүй байна.
Арванхоёрдугаар сарын 8-ны шөнө засгийн газрын эсрэг сөрөг хүчнийхэн Сирийн нийслэл Дамаскийг эзлэн авсан бөгөөд Сирийн армийн командлал Ассадын засаглал "дууссан" гэж мэдэгдсэн юм.
Ассад ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорч, эх орноо орхин, ОХУ-с улс төрийн орогнол авсан билээ.
Тэрбээр Москвад ирснийхээ дараахан “эх орноосоо зугтах бодолгүй байсан бөгөөд Оросын тал үүнийг шаардсан” хэмээн мэдэгдсэн юм.