АНУ-ын төрийн тэргүүн Жо Байден тус улсын Ерөнхийлөгч асан Жимми Картер таалал төгссөнтэй холбогдуулан 2025 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлав. Холбогдох мэдэгдлийг Цагаан ордны цахим хуудсанд нийтэлжээ.
"Би Америкийн ард түмнийг энэ өдөр ерөнхийлөгч Жэймс Эрл Картерт хүндэтгэл үзүүлэхээр цугларахыг уриалж байна" гэж мэдэгдэлд дурджээ.
Байден мөн Картерыг нас барсан өдрөөс эхлэн 30 хоногийн турш олон нийтийн бүх барилга байшин, цэргийн байгууламж болон АНУ-ын тэнгисийн цэргийн бааз, хөлөг онгоцнуудад улсын далбааг бөхийлгөхийг тушаажээ.
Жимми Картер 12-р сарын 29-ний ням гаригт Жоржиа мужийн Плэйнс дэх гэртээ 100 насандаа таалал төгсжээ. Тэрбээр АНУ-ын түүхэнд хамгийн урт насалсан ерөнхийлөгч болов.
Картер бол АНУ-ын 39 дэх Ерөнхийлөгч бөгөөд 1977-1981 онд энэ албан тушаалыг хашиж байсан бөгөөд огцорсныхоо дараа, “The Carter Center” төрийн бус байгууллагыг 1982 онд байгуулан буяны үйлсийг идэвхтэй өрнүүлсээр иржээ.
2002 онд тэрээр Нобелийн энх тайвны шагнал хүртсэн юм.