Байгаль хамгаалагчид бөхөнгийн байршил нутагт биотехникийн арга хэмжээ авч эхэлсэн талаар Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас мэдээлэв. Байгаль хамгаалагч Н.Данзансүрэн Ховд аймгийн Манхан сумын ЗДТГ-тай хамтран бөхөн байршдаг хоёр цэгт өвс, тэжээл байршуулжээ. Үүний зардлыг байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос тус сумын байгаль хамгаалах санд төвлөрүүлсэн хөрөнгөөс шийдсэн аж. Бөхөн бүхий аймаг, сумын удирдлагууд Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах замаар байгаль хамгаалалд зарцуулах санхүүжилтийг ийн нэмэгдүүлэх боломжтойг дээрх олон улсын байгууллагынхан дурджээ.
Н.Мишээл