Механик эд зүйлд гэмтэж бэртэгсдийн тоо нэмэгдэв
Амьгүй, механик хүчинд өртөж, гэмтсэн хүний тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсныг Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-өөс анхаарууллаа. Тус төвийн Тандалт, судалгааны албаны мэдээлснээр өнгөрсөн онд механик эд зүйлд өртсөн хүний тоо 34 000-д хүрчээ. Энэ нь 2022 оны үзүүлэлтээс 12 хувиар өссөн дүн аж. Өөрөөр хэлбэл, 10 мянган хүн тутмын 98 нь санамсар болгоомжгүйгээр гэмтэж бэртдэг байна.
2024-10-05
Эрүүл мэнд 2050 он гэхэд “супер бактери”-ийн улмаас жилд 10 сая хүн нас барах төлөвтэй
Эмийн зохисгүй хэрэглээ, тэр дундаа антибиотикийн дасал хүн төрөлхтөнд хэдийн занал учруулаад эхэлснийг ДЭМБ-аас мэдээллээ. Тус байгууллагын судалгаагаар дэлхийн 100 хүн тутмын 3-4 нь эмийн гаж нөлөөний улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ зайлшгүй авч буй гэнэ. Гаж нөлөөний тохиолдлын дийлэнх хувь нь урьдчилан сэргийлж болохуйц буюу иргэдийн эмийн замбараагүй хэрэглээнээс үүдэж байгаа аж.
2024-10-04
Эмнэлгүүд 1990 оныхоо түвшинд очих нь
Манай улсад үйлчилгээ нь сайжирдаггүй, үйлчлүүлэгчид ч тасардаггүй, урагш хөгждөггүй, улам л ухарсаар буй олон салбар байгаагийн нэг нь эрүүл мэнд. Төр засгийн бодлогын олон жилийн алдаа завхрал эл салбарыг өндийхөөргүй болтол нь дарлажээ. Өнгөц харвал, эрүүл мэндийн салбар чухам хөгжөөд, эмчилгээний олон арга, технологи нэвтрүүлэн, улсын хэмжээний эмнэлгүүд нь тоног төхөөрөмжөө шинэчилж, барилга байшингаа томруулан, хүний нөөцөө тасралтгүй мэргэшүүлж буй.
2024-10-04
Үүдэл эс ашиглан чихрийн шижин өвчнийг амжилттай эмчилжээ
БНХАУ-д анх удаа чихрийн шижин өвчнийг үүдэл эс ашиглан эмчлэх туршилт амжилттай болсон талаар “Nature” сэтгүүлд мэдээлжээ. Өмнө нь дөрөвдүгээр сард Шанхай хотод амьдардаг 59 настай, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижинтэй эрэгтэйг ийм туршилтад хамруулсан бол энэ удаа Тяньжинь хотод оршин суудаг, 25 настай, нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижинтэй эмэгтэйд мэс ажиллавар хийсэн нь амжилттай болсон аж.
2024-10-04
ХСҮТ робот мэс засалчтай боллоо
Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-д өчигдөр Робот мэс заслын сургалтын төв нээлээ. Ийм төв байгуулснаар робот мэс заслын эмчилгээг манай улсад нэвтрүүлэх суурийг тавьж буй аж. Тодруулбал, эмч, мэргэжилтнүүд уг сургалтын төвд 40-50 цагийн хичээл судалж, дадлагажих гэнэ. Үүний дараа робот мэс засалчийг удирдан хагалгаа хийлгэх эрхтэй болох нь.
2024-10-04
Умайн хүзүүний хавдраас сэргийлэх вакциныг хэзээнээс хийх нь тодорхойгүй байна
Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакциныг энэ сарын 1-нээс улсын хэмжээнд хийж эхэлнэ гэдгийг салбарын яам, холбогдох албаныхан мэдэгдсэн билээ. Тэгвэл өсвөр насны охид, хөвгүүдэд хийх заалттай уг дархлаажуулалтыг одоо болтол эхлүүлээгүй байна. Энэ талаар ЭМЯ-ныхнаас тодруулахад “Сайдын тушаал гараагүй” гэсэн бол ХӨСҮТ-ийнхөн “Вакцинжуулалтыг аравдугаар сарын 1-нээс эхлүүлнэ гэж огт товлоогүй. Ямартай ч бид холбогдох бэлтгэл ажлуудаа хангаж байгаа. ЭМЯ-ны шийдвэрийг л хүлээж байна” гэсэн юм.
2024-10-03
Улсын эмнэлгүүдэд ургийн гажиг оношлох төхөөрөмж алга
Улсын эмнэлгүүдэд ургийн гажгийн нарийвчилсан шинжилгээ хийдэггүй. Тодруулбал, жирэмсэн Эмэгтэй хяналтын хугацаандаа хэт авиан шинжилгээ 3-4 удаа хийлгэх заалттай. Гэвч тэр шаардлагыг нь хангасан тоног төхөөрөмжүүд төрийн өмчийн эмнэлгүүдэд одоо болтол байхгүй гэхээр өрөвдөлтэй.
2024-10-02
“Эрүүл мэндийн технологи-2024” үзэсгэлэн нээнэ
Эрүүл мэндийн салбарын оношилгооны дэвшилтэт технологи, арга аргачлал, олон улсын болон дотоодын эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, ханган нийлүүлэгч байгууллагууд, төлөөлөгчдийн газруудын бараа бүтээгдэхүүнийг нэг дор цуглуулдаг “Эрүүл мэндийн технологи-2024” үзэсгэлэнг энэ сарын 4-нд нээнэ. Уламжлал ёсоор “Мишээ л экспо” төвд тус үзэсгэлэн, худалдааг энэ сарын 6 хүртэл, 25 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
2024-10-01
Сургуулийн эмч, ажилтнуудад хүүхдийн хараа шалгах аргачлал заав
Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдыг нүд, шүд, зүрхний эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгт хамруулахаар болсон билээ. Үүний хүрээнд өнгөрсөн баасан гарагт Баянзүрх, Хан-Уул дүүргийн улсын болон хувийн сургуулийн 50 эмч, нийгмийн ажилтныг чадавхжуулах сургалтад хамруулжээ.
2024-09-30
Эрүүл ахуйн тухай хууль зөрчсөн иргэдийг торгох заалтыг хэрэгжүүлэхгүй байна
Орчны эрүүл мэндийн дэлхийн өдөр өчигдөр тохиов. Манай улс эл өдрийг “Гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд олон нийтийг чадавхжуулах нь” уриатай тэмдэглэж, үүний дагуу НЭМҮТ-өөс нөлөөллийн ажлууд зохион байгууллаа. Сүүлийн жилүүдэд манай улсын нийгэм, эдийн засгийн байдал сайжирч буй хэдий ч түүнийг дагасан шилжилт хөдөлгөөн, төвлөрлийн улмаас орчны бохирдол ихсэж, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь нэмэгдсээр байна.
2024-09-28
Ханиад, томуугийн улирал өнгөрсөн жилийнхээс эрт эхэллээ
Хүйтний эрч чангарахаар тулгамддаг асуудлуудын нэг нь ханиад, томуугийн тархалт. Арванхоёрдугаар сарын дунд үе гэхэд эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, коридортоо нэмэлтээр ор засахаас өөр аргагүйд хүрэх үе ч бий. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа ч үүнээс болж саатдаг. Өвөлтэй цуг “ирдэг” энэ асуудалд холбогдох байгууллагууд бэлэн, эсэхийг сурвалжиллаа. Эрүүл мэндийн яамнаас ханиад, томууны идэвхжилт эхлэхээс өмнө урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч буйг тодруулав.
2024-09-28
2050 онд эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү дөрөв болно
Жендерийн үндэсний хороо, Дэлхийн банк хамтран Монгол Улсын Жендерийн нөхцөл байдлын үнэлгээ болон “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г (2024-2027) Танилцуулсан юм. Монгол Улсын Жендерийн нөхцөл байдлын үнэлгээг анх 2005 онд хийснээс хойш энэ нь гурав дахь удаагийн тайлан болж буй аж.
2024-09-25
Уламжлал, технологийг хослуулсан эмнэлгийн анхны музейг нээлээ
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийнхэн музейтэй болжээ. Тэд 70 жилийнхээ ойн хүрээнд Эмнэлгийн түүхэн танхимыг байгуулсан нь энэ. Тус танхимд эмнэлгийн хөгжлийн түүхэн явц, тасаг, нэгжийн үүсэл хөгжил, тусламж, үйлчилгээний хөгжил, дэвшил, оношилгоо, эмчилгээний арга технологиуд зэрэг мэдээллийг цахим хэлбэрээр баримтжуулан хадгалжээ.
2024-09-24