2050 онд эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү дөрөв болно
Жендерийн үндэсний хороо, Дэлхийн банк хамтран Монгол Улсын Жендерийн нөхцөл байдлын үнэлгээ болон “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г (2024-2027) Танилцуулсан юм. Монгол Улсын Жендерийн нөхцөл байдлын үнэлгээг анх 2005 онд хийснээс хойш энэ нь гурав дахь удаагийн тайлан болж буй аж.
2024-09-25
Уламжлал, технологийг хослуулсан эмнэлгийн анхны музейг нээлээ
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийнхэн музейтэй болжээ. Тэд 70 жилийнхээ ойн хүрээнд Эмнэлгийн түүхэн танхимыг байгуулсан нь энэ. Тус танхимд эмнэлгийн хөгжлийн түүхэн явц, тасаг, нэгжийн үүсэл хөгжил, тусламж, үйлчилгээний хөгжил, дэвшил, оношилгоо, эмчилгээний арга технологиуд зэрэг мэдээллийг цахим хэлбэрээр баримтжуулан хадгалжээ.
2024-09-24
Нийгмийн сүлжээгээр эм сурталчлахыг хориглолоо
2010 онд баталж, өдий хүртэл мөрдөж буй Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд “Эмийг импортлох, худалдах зорилгоор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах”, “Хүүхдэд хандсан эмийн сурталчилгаа явуулах” зэргийг хориглосон заалт бий. Тэгвэл
2024-09-24
Томуугийн эсрэг дархлаажуулалт 46.4 хувьтай байна
Улсын хэмжээнд энэ сарын 9-15-нд эмнэлгүүдийн амбулаториор 265 753 хүн үйлчлүүлсний 4.8 хувь буюу 12 664 нь томуу, томуу төст өвчнөөр өвчилжээ. Үүнийг өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулахад 1.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Нийт өвчлөгсдийн 80.8 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд байна. Тэдний 50.6 хувийг тав хүртэлх насныхан эзэлж буй. Энэ талаар ХӨСҮТ-ийн тархвар судлаач Т.Ууганжаргалаас тодруулахад “Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс ирүүлсэн сорьцод шинжилгээ хийхэд “Ковид-19”, амьсгалын замын синцитиаль вирус, риновирус давамгайлж, өвчлөл үүсгэж байна.
2024-09-19
ЭМЯ үр дүнгүй уриалгууд“үйлдвэрлэсээр” байна
ЭМЯ-наас энэ оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан билээ. С.Чинзориг сайдаар ажиллаж байхдаа буюу өнгөрсөн гуравдугаар сард Төрийн ордонд зохион байгуулсан зөвлөгөөний үеэр ийм уриалга гаргах болсноо мэдэгдсэн. Зөвхөн яам гэлтгүй эрүүл мэндийн байгууллагууд ч иймэрхүү уриалга дэвшүүлдэг болоод удаж буй.
2024-09-18
Энэ оны эхний найман сард 16 хүн ДОХ-оор өвчилжээ
Энэ оны эхний найман сард 16 хүн ДОХ-оор өвчилснийг тогтоожээ. Тэр дундаа өнгөрсөн сард нэг хүн ХДХВ-ийн халдвар авсан нь батлагдсан аж. Он гарснаас хойш илрүүлсэн тохиолдлуудыг өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад нэгээр нэмэгджээ.
2024-09-18
Үүдэл эсийн эмчилгээний “үсрэлт”
Ясны чөмөг шилжүүлэн суулгах гэж юу вэ
Гэмтсэн, эсвэл өвчний улмаас үйл ажиллагаа нь алдагдсан чөмгийг эрүүл үүдэл эсээр сольж, цусны эсийн үйлдвэрлэлийг сэргээх үйл явц юм. Чөмөг шилжүүлэн суулгах нэг үйл явцыг цус үүсгэгч үүдэл эс шилжүүлэн суулгах гэнэ. Энгийнээр, ясны чөмгөнд цусны эсүүдийн үйлдвэрлэл явагддаг учраас тэрхүү үүсгэгч эсийг ялган авч, зохих нөхцөлд хадгалаад, өвчтөний биед буцааж хийдэг гэсэн үг.
Эмчилгээний заалт
Цусны хорт хавдрууд, цус багадалт, дархлааны дутмагшил, генетикийн зарим эмгэгтэй өвчтөнд хийдэг дэвшилт технологи юм. Нарийн төлөвлөлт, орчин, бэлтгэл, хяналт гээд эмчилгээний үйл явц 6-8 сар үргэлжилнэ. Өвчнийх нь төрлөөс шалтгаалж, үйлчлүүлэгчдэд өөрийнх нь үүдэл эсийг суулгах, эсэх болон донор шаардлагатай юу гэдгийг эмч нар шийднэ. Цусны хавдартай өвчтөнд ч өөрийнх нь үүдэл эсийг суулгаж болдог. Энэ тохиолдолд эрүүл эсийг нь ялгаж авахдаа өвчнийг нь унтаа байдалд орсон үед “амжуулдаг” байна.
2024-09-13
Амиа хорлох тохиолдол буурчээ
Манай улс дээрх өдрийг амиа хорлолтын тоо буурсан үзүүлэлттэй угтаж буй нь сайшаалтай. Тодруулбал, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаагаар 2023 онд амиа хорлож, нас барсан тохиолдлын тоо 10 000 хүн тутамд 1.5 болж буурчээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд амиа егүүтгэсэн хүний тоо 2022 оныхтой харьцуулахад 48-аар цөөрсөн үзүүлэлттэй байна.
2024-09-11