А.Адъяасүрэн: Би нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг байснаа нуугаагүй
2020 оны тавдугаар сарын 6-нд, УИХ-ын гишүүний сонгуульд өрсөлдөх үед намайг цагдаагийн байгууллагаас шалгасан нь үнэн. УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш олон гүтгэлэг ирсэн ч нэг ч удаа тайлбар хийж байгаагүй. Монгол Улсад 20 мянган жолооч, 450 орчим нүүрс тээврийн компани үйл ажиллагаа явуулдаг. Тэдний нэг нь би байсан. Би нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг байсан. Хэзээ ч үүнийгээ нуугаагүй. Нүүрс тээврийн компаниуд хилээр нүүрс дураараа гаргах эрх мэдэл байхгүй
2022-12-21
АН: Тавантолгой" компанид ажиллаж байсан хүн Казахстанд орон сууцын хороололтой гэх мэдээлэл бий
О.Цогтгэрэл: "Бид цаг үеийн асуудлаар хуралдлаа. Иргэд бухимдалтай байна. Тиймээс АН байр сууриа илэрхийлж байна. Нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг ил болгооч. УИХ-ын танхимд МАН-ынхан эрх барьж байхдаа би хулгайч, чи хулгайч гэж дуудалцаж байсан. Тавантолгойн захирлыг томилсон цаад хүнийх нь талаар бас ярьдаг. Энэ мэдээлэл яагаад ил болохгүй байна вэ. "Тавантолгой" компанид хэлтсийн даргаар ажиллаж байсан хүн Казахстан улсад орон сууцны хороолол барьж байгаа гэсэн мэдээлэл байна.
2022-12-06