Архангай аймагт сүүлийн 24 цагт 399 сорьцонд PCR шинжилгээ хийхэд шинээр илэрсэн тохиолдол байхгүй. Нийт COVID-19-ын батлагдсан 255 тохиолдлоос:
- 2020 онд: Батцэнгэл – 3 тохиолдол
- 2021 онд: Эрдэнэбулган – 151 тохиолдол
- Хайрхан – 28 тохиолдол
- Эрдэнэмандал – 55 тохиолдолЧулуут – 17 тохиолдол
- Ихтамир – 1 тохиолдол тус тус бүртгэгдээд байна. Эдгээр нийт батлагдсан тохиолдлын 69 хувь нь бүрэн эдгэрчээ.
Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 46, Эрдэнэмандал сумын эмнэлэгт 17, Хайрхан сумын эмнэлэгт 7, Чулуут суманд 9 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс: ХӨНГӨН-75, ХҮНДЭВТЭР-3, ХҮНД-1
- Ойрын хавьтлын хүний тоо: 1959
- Тусгаарлах байранд – 29
- Одоо гэрийн тусгаарлалтад байгаа – 607
Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны 04-р сарын 22-ны өдрийн 00.00 цагийн байдлаар 3917 хүнийг дархлаажуулаад байна.
Сүүлийн 24 цагт голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийгээгүй. Нийт коронавируст халдварын батлагдсан 255 тохиолдлын хамгийн бага 2 нас, өндөр настайн 83, дундаж нас 41.5, дундаж ам бүлийн тоо 4.1 байна. Батлагдсан тохиолдлуудын 56% нь эмэгтэй, 44% нь эрэгтэй байна.