Узбекистаны Ташкент хотод энэ сарын 5-10-нд зохион байгуулсан холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-д 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдсөн. Дээрх тэмцээнд оролцсон манай улсын багаас залуучуудын ангилалд эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд “One team” клуб, “Их засаг” сургуулийн тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг салхи хагалан эзэн орны Покиза Баксриеваг ялж, хүрэл медалийн болзол хангав.
ДАШТ-ий дэвжээнд анхны медалийг эх орондоо авчирсан тэрбээр мөнгөн медалийн төлөө Словакийн тамирчин, Европын аварга Эва Эрделиоватай тулалдсан ч II үеийн төгсгөлд боолтоор ялагдсан юм.