Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Чойбалсан хотын захирагч О.Пүрэв-Очир, “Авто агро” ХХК-ны захирал, ахмад хилчин бэлтгэл хошууч О.Энхболд, “ТОУУ” ХХК-ны захирал Н.Төмөрчөдөр нарын дэмжлэгтэйгээр аймгийн төв замаас хилийн 132 дугаар ангийн байрлал хүртэлх 500 метр замыг бетонон хавтан тавьж, засварлаж, эхэлжээ. Хилийн 132 дугаар анги руу болон 2-р багийн айлууд руу очдог уг замыг засахад хилчид ч чадлынхаа хэрээр хувь нэмрээ оруулж буй. Мөн уулзвар хэсгийн аюулгүйн тойргийн бөөрөнхий дотор хилчдийн дурсгал бүхий ногоон байгууламж хийх юм байна.