Сүхбаатар аймгийн Онгон, Наран сумдын нутгаар өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 15-ны өдөр салхины хүч 18-20 метр секундэд хүрч , цас, шороогоор шуурсан. Шуурганы улмаас хилийн зурваст нутагладаг малчин өрхүүдээс долоон айлын 10 хүн сураггүй болжээ. Хилийн 0184 дүгээр ангийн хилчид 18 цагийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж иргэдийг эсэн мэнд олоод байна. Мөн хариуцсан хэсгээр шуурганд уруудаж улсын хилд тулсан нийт 6400 гаруй толгой малыг тогтоон барьж, иргэдэд учирч болох хоёр тэрбум орчим төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлсэн гэнэ.