Сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн халдварын нэн хүнд гэсэн оноштойгоор зургаан иргэн нас барж, нийт нас баралт 37 боллоо гэж ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр мэдээллээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 12-нд халдвартай нь батлагдаж Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан 62 настай эрэгтэй нас барсан байна. Харин бусад таван иргэний хувьд 34 настай эрэгтэй, 49 настай эрэгтэй, 76 настай эмэгтэй, 64 настай эмэгтэй, 58 настай эрэгтэй нар ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд биеийн байдал нь хүндэрч ийнхүү нас баржээ.