Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит хилийн 0101 дүгээр анги Сэлэнгэ аймгийн Ерөнхий прокурорын газартай хамтран “Төрийн албан хаагчийн үйлдсэн зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, цэргийн гэмт хэрэг” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр ангийн захирагч, хурандаа В.Намхайнямбуу нийт бие бүрэлдэхүүн болон хугацаат цэргийн алба хаагчидтай уулзалт хийсэн байна. Уулзалтаар цахим орчинд гарч буй мэдээлэлд дүгнэлт хийж, алба хаагч бүр амьдралын зорилготой, хувийн зохион байгуулалттай, бусдыг манлайлагч байхыг уриалсан юм.