Говь-Алтай аймаг дахь Хилийн цэргийн 214 дүгээр ангиас харуулын даргаа хөнөөгөөд, зэвсэглэж, оргосон цэргүүд Бугат сумын Шар сайрын хөндийг уруудан, Алаг нуур гэх газар луу явсан мөр илэрчээ. Ангиасаа 45 сумт, байлдааны зэвсэгтэй оргосон цэргүүдийн хөдөлгөөн үйлдэж буй газарт оронд малчид нутагладаг юм байна. Тиймээс иргэдийг сэрэмжтэй байж, сэжигтэй хүн илэрвэл хуулийн байгууллагад даруй мэдэгдэхийг анхаарууллаа. Оргосон цэргүүд Ховдыг чиглэн явж байгааг тогтоожээ. 19 настай хоёр цэргийн нэг Ховд аймгийн харьяат юм. Гэмт хэрэг үйлдээд харуулын байраа орхиж зугтсан цэргүүдийг цагдаа, тагнуул, хилийн цэргийн шуурхай бүлэг гурав дахь өдрөө эрэн сурвалжилж байна.