Л.Энх-Амгалан: Багш бүхэн "хүчирхийлэгч" биш. Би багш нараа хамгаална
Өчигдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр нэр бүхий мэдээллийн сайт дээр "Багш: “Чи муу сурдаг учир зодуулж байгаа. Хэрвээ чи эцэг, эхдээ хэлбэл чамайг бүр зодно” гэсэн гарчигтай мэдээ нийтлэгдсэн. Уг мэдээнд цэцэрлэгийн багш хүүхдийн биед халдсаныг харуулжээ.
2023-12-22
Дунд, ахлах ангийн сурагчид ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
Байгаль, цаг агаарын хэт хүйтрэлт, томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2023-2024 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын танхимын хичээл, сургалтыг дор дурдсан хугацаанд зайн, цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.Тодруулбал, энэ долоо хоногийн эхний өдрөөс бага ангийн сурагчдын хичээлийг цахим хэлбэрт шилжүүлсэн. Тэгвэл дунд, ахлах ангийн хичээл, сургалтыг ирэх долоо хоногоос буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 25-наас 29-ний өдрийг хүртэл зайн, цахим хэлбэрээр зохион байгуулна.
2023-12-22
Бүгд Найрамдах Беларусь улсын Засгийн газрын 2024-2025 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газраас 2024 оны тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлалаа. Тус улсад Мал эмнэлэг, Ургамлын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, Агро аж үйлдвэрийн цогцолборын техникийн үйлчилгээ, Уул уурхайн үйлдвэрлэлийн машин механизм чиглэлээр бакалаврын зэрэгт, Цахилгаан тоноглолын угсралт ба ашиглалт чиглэлээр техникийн боловсролын зэргээр хамруулахаар төлөвлөсөн байна.
2023-12-22
Нийгмийн ажилтанг сум хороо бүрт ажиллуулна гэсэн санал дэмжигдсэнгүй
Улсын Их Хурлын 2023 оны намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хууль, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл танилцууллаа.
2023-12-22
Өнөөдрийн сонсголд 74 гэрчийг дууджээ
“Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол тав дахь (2023.12.22) өдрөө үргэлжилнэ.
2023-12-22
ЧУУЛГАН: Сонгуулийн тойргийг 13 байхаар тусгаж, гишүүдийн мандатын тоог баталлаа
УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор буюу томсгосон тойргоор явуулахаар эрх баригчид тохироод буй. Өөрөөр хэлбэл, 126 гишүүний 78 нь тойргоор, 48 нь жагсаалтаар сонгогдоно. Тэгвэл чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит Сонгуулийн тойрог байгуулах тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэв.
2023-12-21
П.Сайнзориг: Гэр хорооллыг орон сууцжуулахдаа өмнөх алдаагаа давтахгүй
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг арванхоёрдугаар сарын 7-нд УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталсан. Тус хуулийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригтой ярилцлаа.
2023-12-21
Дарханд байшин шатсаны улмаас ноцтой түлэгдэж ирсэн бага насны хоёр хүүхдийн биеийн байдал сайжирч байна
2023 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн Эрхэт өртөөн дээр гурван айлын байшин, 1 дэлгүүрийн хамт шатсаны улмаас 1-4 насны хоёр хүүхэд түлэгдэж гэмтсэн харамсалтай хэрэг гарсан. Тус хүүхдүүдийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэгт яаралтай хүргэсэн бөгөөд өдгөө тус эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасаг болон Түлэгдэлтийн төвд хэвтүүлэн эмчилж байна.
2023-12-21
“Бядгүй масс” сонгуулиар бяраа үзүүлнэ
“Ард түмэн бол цагаан цаас. Түүн дээр юу дуртайгаа бичиж болно”. Энэ бол Хятадын коммунист намын удирдагч Мао Зэдуны алдарт ишлэл. Яг үүн шиг ард түмэн өнөөгийн эрх баригчдын нүдэнд “цагаан цаас” гэж харагддаггүй бололтой. Төрийн “хатан” эх Д.Сарангэрэл ард иргэдээ “улныхан” хэмээн дуудаад, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаа өгч байлаа. Тэрбээр энэ талаараа “Ул гэдэг үгийг хэрэглэдэггүй гээд дэд сайд яриад зогсож байна. Гэтэл яамны ажил хариуцсан хүмүүс чинь 2008 оноос хойш энэ үгийг хэрэглэж, судалгаанд ашигласан гэдгийг хэд хэдэн дарга хэлсэн. Үүнийг мэдэхгүй явна гэдэг гутамшиг. Түүнээс гадна үүнийг хэлсэн хүмүүсийг буруутгах хэрэггүй. Харин ч баярлах ёстой. Халамжийн ажилтнууд айлуудаар яваад амьжиргааны түвшин доогуур зорилтот бүлэг гэж хэлээд байгаа үзүүлэлтэд нь багтахгүй, шугамаас доогуур байгаа айлуудаа арга буюу ингэж нэрлэдэг. Манай Монголчууд үг хөөхөөр үхэр хөө гэдэг юм. Үхэр гэдэг үгийг тэр ядуу айлуудаа гэж ойлгоорой” хэмээсэн.
2023-12-20