АНУ-ын Хөдөлмөрийн яамны төлөөлөл УУХҮЯ-ны үйл ажиллагаатай танилцлаа
АНУ-ын хөдөлмөрийн яамны төлөөлөл геологи, уул уурхай, газрын тос, хийн салбарын бодлого, түүнд тавих хяналтын үйл ажиллагаатай танилцлаа. АНУ-ын Хөдөлмөрийн яамны Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Патрисиа Силви төлөөлөгчдийн хамтаар хоёрдугаар сарын 26-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд зочилсон.
2024-02-27
Эрчим хүчний хэрэглээ 347 МВт-аар өсжээ
Эрчим хүчний системийн 2024 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн оргил ачаалал 19:00 цагт 1461 МВт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 347 МВт-аар, импорт 230 МВт-аар тус тус өссөн.
2024-02-26
Франц Арменид агаарын довтолгооноос хамгаалах радар, пуужин нийлүүлж эхэллээ
Армен-Азербайжаны хооронд 2020, 2023 онд болсон томоохон хэмжээний тулгаралт Азербайжаны талд шийдэгдсэний дараахан Франц улс Арментай харилцаагаа бэхжүүлж, эхний ээлжийн зэвсэглэл нийлүүлж эхэллээ. Францын Батлан хамгаалахын сайд Себастиен Лекорну Ереванд хоёрдугаар сарын 22-ны өдөр айлчилжээ.
2024-02-26
Монгол Улс 68 жилийн өмнө Олимпын хөдөлгөөнд нэгдэж байжээ
Одоогоос 68 жилийн өмнөх энэ өдөр буюу 1956 оны хоёрдугаар сарын 26-нд Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/ байгуулагджээ. Улмаар 1962 онд Олон улсын олимпын хороо /ОУОХ/ -ны бүрэн эрхт гишүүнээр элсэн орсон билээ. Улмаар манай баг тамирчид “Иннсбрук 1964” өвлийн XI олимп, “Токио 1964” зуны XVIII олимпын наадамд анх удаа тоосоо өргөж, түүхэн хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ.
2024-02-26
Мал, амьтдын даатгалын нөхөн төлбөр өсжээ
Даатгалын хураамжийн орлого 2023 онд 392 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 30.4 хувиар өссөн байна. Нийт даатгалын хураамжийн орлогын 87.2 хувийг сайн дурын даатгал, 12 хувийг албан журмын даатгал, 0.8 хувийг урт хугацааны буюу амьдралын даатгал эзэлж байгаа аж.
2024-02-26
Эрчим хүч байгаад ч данхтай цай буцалгаж хүчрэхгүй байна
Эрчим хүчний төслүүдэд тендер зарладаг ч хөрөнгө оруулагч олдоггүй. Тавантолгойн ДЦС-ын тендерийг гурван удаа зарласан ч хөрөнгө оруулагчид сонирхоогүй. Тиймээс эл салбар дотоодын багахан нөөцдөө тулгуурлан олон жилийг аргацааж, өнөөдөр эцсийн хүчээ шавхан амь голтой төдий үйл ажиллагаа явуулж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд эрчим хүчний төслүүдийг олон улсын зээл тусламжаар торгоож өнөөдөртэй золгосон гэхэд хилсдэхгүй.
2024-02-23
Өмнөговь аймгаас 2024 оныг хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарлалаа
Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор хүүхдийн эрх хамгааллыг сайжруулах, хөгжил оролцоог нэмэгдүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийг хариуцлагажуулах замаар хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлж, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор 2024 оныг “Хүүхдийн хөгжил хамгааллын жил” болгон зарлалаа.
2024-02-22
Хувьцаат компаниудын ногдол ашиг 22.35 хувиар өсжээ
2024 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржид нийт 90 хувьцаат компани ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрээ ирүүлжээ. Үүнээс нэр бүхий 40 хувьцаат компани 2023 оны цэвэр ашгаас нийт 799.22 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилах юм.
2024-02-22
Азийн өвлийн IX наадам БНХАУ-ын Харбин хотноо болно
Азийн олимпын зөвлөл /АОЗ/ болон БНХАУ-ын Үндэсний олимпын хорооноос Азийн өвлийн IX наадмыг Харбин хотноо зохион байгуулахаар 2023 онд Тайланд улсын Бангкок хотноо болсон Ерөнхий ассамблейн үеэр шийдвэрлэж, хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.
2024-02-22
Хүүхдэд электрон тамхи борлуулбал үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг цуцална
Өсвөр насны хүүхдийн электрон тамхины хэрэглээг бууруулах, эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох Нийслэлийн Засаг даргын захирамж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарсан.
2024-02-22