Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э. Энхцолмон

Дөрөвдүгээр сарын 1-нээс эмч, багш нарын цалин аймагт 2.1 сая, сумдад 2.3 сая төгрөг болж нэмэгдэнэ

Дөрөвдүгээр сарын 1-нээс эмч, багш нарын цалин аймагт 2.1 сая төгрөг, сумдад 2.3 сая төгрөг болж нэмэгдэнэ. Мөн тэтгэвэр 100 мянган төгрөгөөр өснө. Харин төрийн албан хаагчдын цалингийн дундаж 2.5 саяд хүрч байна.
2024-03-29

Хүнд үйлдвэрийн салбарын мэргэжилтнүүдийг ОХУ-д бэлтгэнэ

Хүнд үйлдвэрийн салбарын хүний нөөцийн бодлогын хүрээнд Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ОХУ-ын РУСАЛ компани болон ОХУ-ын Сибирийн холбооны их сургуультай “Оюутан сургах хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” гурван талт Харилцан ойлголцлын санамж бичгийг 2023 оны есдүгээр сард байгуулсан.
2024-03-29

Саудын Арабын Хаант Улсад хавсран суух Элчин сайд Ш.Одонбаатар итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Саудын Арабын Хаант Улсад хавсран суух Элчин сайд Ш.Одонбаатар тус улсын Угсаа Залгамжлах Ханхүү бөгөөд Ерөнхий сайд Эрхэм Дээд Ханхүү Мухаммад бин Салман бин Абдулазиз Аль-Сауд-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
2024-03-29

“Дэлхийн Залуучуудын Их наадам”-д 188 орны залуус оролцлоо

2024 оны гуравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Сочи хотноо болсон “Дэлхийн Залуучуудын Их наадам”-д Монголын 100 гаруй залуус амжилттай оролцоод ирлээ. Дэлхийн 188 орны 20 мянган залуус оролцсон энэхүү их наадмын оролцогчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
2024-03-29

ТӨХК-ууд Үндэсний баялгийн санд 34 хувиа хуримтлуулна

Засгийн газар Үндэсний Баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр зүтгүүлж байна. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Наранцогтоор ахлуулсан ажлын хэсэг гарчээ.
2024-03-29

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 26 зүйл: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

Өнөөдөр гадаа 0 градус байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
2024-03-29

Шороон шуурга шуурна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Халх голын хөндийгөөр, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
2024-03-29

Хотын төвийн зогсоолд 47 400 автомашин өдөржин байршдаг

Хувийн автомашинаар зорчиж буй иргэдийн 33.4 хувь нь хотын төвийн бүс рүү зорчдог бөгөөд эдгээр иргэд хотын төвийн зогсоолд машинаа өдрийн турш байрлуулдаг.
2024-03-28

Дотоодын цэргийн хөдөлгөөнт хүчин байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа.
2024-03-28

НҮБ-аас 2023 онд 51.5 сая ам.долларын 158 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ

Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-аас хамтран хэрэгжүүлж буй "Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027" баримт бичгийн хэрэгжилтийг хангах Засгийн газар, НҮБ-ын хамтарсан Удирдах хорооны хурал ГХЯ-нд өнөөдөр боллоо. Монгол Улс дахь НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра “Монгол Улсын тогтвортой хөгжил, хүртээмжтэй, ногоон хөгжлийг дэмжихэд чиглэсэн НҮБ-ын хамтын ажиллагааны хэрэгжилт, гарч буй үр дүнг танилцуулсан.
2024-03-28

Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны санаачлагаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвийн төлөөллүүд өнөөдөр салбарын тулгамдсан асуудал, гарц шийдлийг нээлттэй хэлэлцэн, санал солилцлоо.
2024-03-28

Хотын соёлыг төлөвшүүлэхээр амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын 1 болон 16 дугаар сургуулийн тавдугаар ангийн сурагчид хамт олноороо амьтны хүрээлэн дэх амьтадтай танилцлаа.
2024-03-28

Шинэ Зуунмод дагуул хотыг 31 мянган га талбайд байгуулна

Бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах зорилтын хүрээнд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийг дэмжих бодлогыг тодорхойлох зорилгоор Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж буй.
2024-03-28

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.03.28) хуралдаан гишүүдийн 61.1 ирцтэйгээр Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг хуралдаанд танилцуулав.
2024-03-28

“PetroChina” компани 2023 онд 22 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ

БНХАУ-ын газрын тос, байгалийн хийн олборлолтоор тэргүүлэгч “PetroChina” компанийн цэвэр ашиг түүхэн дээд түвшинд хүрлээ. Зах зээлд газрын тосны үнэ буурч байгаа ч байгалийн хийн эрэлт өндөр байсан нь тус компанийн ашиг өсөхөд томоохон түлхэц болсон байна.
2024-03-28

Жолоочийн хариуцлагын даатгалд хамруулахдаа хууль бус үйлдэл гаргаж байгааг анхаарууллаа

Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн хариуцлагын даатгалд заавал хамрагдах үүрэгтэй. Үүнтэй холбоотойгоор зарим даатгалын компани жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулахдаа жолооч, даатгуулагчдад тухайн тээврийн хэрэгслийг жолоодох жолоочийн тоотой холбогдох сонголтуудыг танилцуулахгүйгээр жолоочийн тоог хязгааргүй байдлаар хийх зөрчил гарчээ.
2024-03-28

Чехийн Үндэсний музейн төлөөлөл ирэх сард Монголд ирнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр гуравдугаар сарын 26-ны өдөр Чехийн Үндэсний музейн Ерөнхий захирал Др. Михал Лукештэй уулзжээ. Тэрбээр Монгол, Чехийн хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэж, энэ өдрүүдэд Прага хотын Амьтны хүрээлэнд нээгдсэн Монголын говь үзвэрийн ач холбогдлыг тэмдэглэв.
2024-03-28

“Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барина

2024 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар  “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжлээ.
2024-03-28

Гурил, малын тэжээлийг импортын татвараас чөлөөлөх асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ

Засгийн газраас санаачилсан гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг гишүүдийн олонх нь дэмжлээ. Ингэснээр тус хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж, анхан шатны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. 
2024-03-28

БНХАУ-тай хамтарч цөлжилттэй тэмцэх төсөл хэрэгжүүлнэ

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв байгуулах төсөл”-ийн солилцох захидалд Сангийн сайд Б.Жавхлан болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань нар өчигдөр гарын үсэг зуржээ.
2024-03-28