Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг байгуулснаар гаалийн татвараас чөлөөлөх боломжтой
Эдийн засаг, хөгжлийн яам, Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн Танхим, Хөрөнгө оруулалт, худалдааны газар хамтран “Эдийн засгийн түншлэлийн болон Чөлөөт худалдааны хэлэлцээр дэх Бизнес эрхлэгчдийн оролцоо” нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлгээр Монгол Улсын Засгийн газраас худалдааны гарцыг тэлэх, үндэсний үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлэх зорилгоор БНСУ-тай байгуулах Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, ЕАЭЗХ-той байгуулах Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн ач холбогдол, явцыг дэлгэрэнгүй танилцуулжээ.
2024-05-09
Хуримтлалын сангийн данс нээгдлээ
Улсын хэмжээнд энэ оны тавдугаар сарын 1-ний байдлаар нийт 20.1 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ өгсний 3520 нь орон нутагт, үлдсэн 16 531 нь Улаанбаатарт байна. Он гарснаас хойш эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд 300 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 2600 гаруй иргэнд олгожээ.
2024-05-09
“Европын өдөрлөг" бямба гарагт Сүхбаатарын талбайд болно
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас “Европын өдөрлөг"-ийг Сүхбаатарын талбайд тавдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулна. Энэ жил Монгол Улс, Европын холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байгаагаараа онцлог.
2024-05-09
Залуусын хөдөлмөрийг дэмжих төрийн тогтвортой бодлого үгүйлэгдэж байна
Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг нь 35-аас доош насны залуучууд. Гэтэл залуусын ихэнх нь өнөөгийн амьдралдаа сэтгэл дундуур, бухимдалтай байгаа нь Монголд залуу хүн амьдрахад тийм ч амаргүй гэдгийг харуулна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 2023-2024 оны Хүний хөгжлийн илтгэлд “Залуучууд уур амьсгалын өөрчлөлт, тэмцэл сөргөлдөөн, тэгш бус байдал зэрэг дэлхий дахинд тулгамдаад буй олон хурцадмал асуудалд нөлөөлж, нөхцөл байдлыг өөрчилж чадахгүйдээ сэтгэл дундуур байдаг” тухай дурджээ.
2024-05-09
Физикийн XXXV олимпиад Хөвсгөл аймагт эхэллээ
Физикийн улсын олимпиадад оролцохоор Монгол орны өнцөг булан бүрээс шалгарсан 50 физикийн багш, 98 авьяаслаг сурагч Мөрөн хотод цуглаад байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд нэрэмжит болон аймаг, бүсийн хэмжээний 11 удаагийн олимпиад болж эндээс шалгарсан шилдгүүд улсын олимпиадад оролцож байгаа юм. Энэ удаагийн олимпиадад Улаанбаатар хот болон зохион байгуулагч Хөвсгөл аймгаас хамгийн олон суралцагч өрсөлдөнө.
2024-05-09
Хүн бүрт мод тарихыг уриаллаа
Монгол Улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, арчлан хамгаалж, ургуулснаар ойн санг есөн хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Монгол орны ойн сан 7.9 хувь байгаа бөгөөд энэхүү зорилтоо хэрэгжүүлэхийн тулд иргэн бүр мод тарьж эх орныхоо ирээдүйг бүтээлцэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасан байгаль орчноо хамгаалах журамт үүргээ Иргэн бүр биелүүлэх үүрэгтэй билээ.
2024-05-09
Монголын хэл хуурчдын анхдугаар чуулган боллоо
Монгол угсаатан Хэл хуурчдын холбооноос санаачлан Соёлын яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн Газар, Монголын Үндэсний Соёл, Амралтын хүрээлэн дэмжин Монголд анх удаа Хэл хуурчдын анхдугаар чуулганыг зохион байгууллаа.
2024-05-09
“Талын түнш-2024” тактикийн хээрийн сургуульд оролцох бүрэлдэхүүн ирэв
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Чөлөөлөх Армийн хамтарсан “Талын түнш-2024” тактикийн хээрийн сургуульд оролцох Хятадын талын бүрэлдэхүүний эхний цуваа сургуулийн районд хүрэлцэн ирлээ. Тус бие бүрэлдэхүүн, зэвсэглэл, техникийг Монголын талаас оролцох сургуулийн удирдлага “Зүүнбаян” төмөр замын өртөөнд угтан авч, Монгол Улсад тавтай морилохыг урьсан юм.
2024-05-09
Улсын хэмжээнд 10.5 сая тонн ачаа тээвэрлэжээ
Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2024 оны дөрөвдүгээр сард 10.5 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 25.7 хувиар өссөн байна. Харин өссөн дүнгээр буюу эхний дөрвөн сард 38.9 сая тонн ачаа тээсэн нь өмнөх онтой харьцуулахад 20.9 хувиар нэмэгджээ.
2024-05-09
19 шинэ автобусны буудалтай боллоо
Нийслэлийн гэр хорооллын гудамж, зам талбайд нийтийн тээврийн хүртээмж, үйлчилгээг сайжруулах, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Засаг даргын тамгын газар, Азийн хөгжлийн банк хамтран “Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах” төслийг 2019 оноос хэрэгжүүлж байна.
2024-05-08
“Алибаба” Монгол дахь бизнесийн хүрээгээ тэлж байна
“Алибаба” групп Монголын технологийн ShoppyHub.mn сайттай хамтран 1688.com худалдааны сүлжээний бүтээгдэхүүнүүдийг санал болгодог аж. Тодруулбал, Алибаба дотооддоо хэрэглэгчдийн сэтгэлгээ сул байгаа энэ үед гадаад дахь цахим худалдааны үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Хятадын цахим худалдааны аварга том компанийн бөөний зах зээл болох 1688.com нь орон нутгийн технологийн групп Intelmind-тэй нэгдэж, шинэ бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөсөн. Ингэснээр “Алибаба” групп Монгол дахь бизнесийн хүрээгээ тэлж байна.
2024-05-08
Засгийн газрын шугамаар 25.6 сая ам.долларын зээлийн бараа нийлүүлэв
Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар 36.4 сая ам.долларын бараа импортролжээ. Үүний 59.3 хувийг БНХАУ, 18.1 хувийг ОХУ, 5.6 хувийг Турк, 5.1 хувийг БНСУ, 3.6 хувийг Япон, 2.2 хувийг АНУ-аас импортлов. Харин тусламжийн барааг хандивлагч байгууллага, орноор нь ангилвал АНУ-д 65.8 хувь, ОХУ-д 17.4 хувь, БНХАУ-д 5.4 хувь ногдож байна.
2024-05-07
690.5 сая ам.долларын машин, тоног төхөөрөмж худалдан авчээ
Импортоор нийт 3426.2 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2023 оны мөн үеэс 765.9 сая ам.доллараар буюу 28.8 хувиар өссөн байна. Импортоор нийлүүлэгдсэн барааны 96.5 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.8 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 1.1 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.3 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.3 хувийг төлбөрт зориулсан бараа эзэлжээ.
2024-05-07