Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э. Энхцолмон

Зөвшөөрөлгүй ажиллаж байсан “ЗС” компанийн үйл ажиллагааг зогсоов

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид болон Сонгинохайрхан дүүрэг дэх Мал эмнэлгийн  улсын байцаагч нартай хамтран тус дүүрэгт махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газруудад шалгалт хийжээ.
2024-05-14

Орон сууцны зориулалтаар олгосон газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэг барина

Сүхбаатар дүүргийн IX хороонд Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ 2021 онд ажилчдын орон сууц барих зориулалтаар 836 м2 газар эзэмшиж, барилгын компанитай гэрээлжээ.
2024-05-14

9600 багшийг мэргэшүүлэх сургалтад хамруулжээ

Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд боловсролын бүх түвшинд тэгш боломжийг хангасан чанартай боловсрол, ялгаварлалаас ангид, хөгжлөөс хэн ч хоцрох ёсгүй зарчмыг баримталдаг. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд  хамруулах, хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх тогтолцоог хөгжүүлэх тухай хөндөгдөж байна.
2024-05-14

Азийн Олимпын зөвлөлийн 43 дахь удаагийн Ерөнхий ассамблей боллоо

Азийн 45 улс орны Үндэсний олимпын хороодын төлөөлөл, Олон улсын олимпын хороо болон ирэх 2025, 2026 онуудад болох өвөл, зуны Азийн наадмуудыг Зохион байгуулах хорооны төлөөлөл оролцсон Азийн Олимпын зөвлөлийн /АОЗ/ Ерөнхий ассамблей Тайланд улсын Бангкок хотноо болов. Тус ассамблейд МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
2024-05-14

Комплайнсын эрсдэлийг тодорхойлж, сэргийлэх арга хэмжээний хөтөлбөрийг боловсруулна

Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалтын салбаруудын комплайнсын зохицуулалтын орчныг боловсронгуй болгох зорилгоор “Комплайнсын эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал”-ыг 2024 онд баталсан.
2024-05-14

Улаанбаатар-Прага чиглэлд шууд нислэг үйлдэнэ

2024 оны зургадугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Прага-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэхээр төлөвлөжээ.
2024-05-14

Автобусны тендертэй холбоотой сонсгол ирэх долоо хоногт болно

Тавдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Хянан шалгах түр хорооны сонсголын товыг тогтоожээ.
2024-05-14

ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд

Маргаашнаас буюу тавдугаар сарын 15-наас зургадугаар сарын 5 хүртэл 20 хоног халуун ус хязгаарлах байршлуудыг танилцуулж байна.
2024-05-14

Солонгосын боловсролын үзэсгэлэн яармаг амралтын өдрүүдэд болно

БНСУ-ын ЭСЯ, БНСУ-ын Олон улсын боловсролын хүрээлэнтэй хамтран "2024 Study In Korea Education Fair In Mongolia" үзэсгэлэн яармаг энэ амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 18-19-ний өдрүүдэд Улаанбаатар зочид буудалд зохион байгуулна.
2024-05-14

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 33 байршилд зохион байгуулна

Нөөцөлсөн махыг өнгөрсөн гуравдугаар сарын 11-ний өдрөөс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр худалдаалж буй.  Нөөцийн махны эрэлт хэрэгцээнд тулгуурлан нэмэлтээр долоо хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа юм.
2024-05-14

Хангайн бүс, уулархаг газарт хатуу хучилттай зам барих хамтарсан дадлага хийнэ

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний инженерийн салбаруудын хамтарсан “Зам-2024” сургалт, дадлагад оролцох Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Хуурай замын цэргийн инженерийн II бригадын цэргийн алба хаагчид ирлээ.
2024-05-14

2023 оны төсвийн гүйцэтгэлд аудит хийв

Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу Үндэсний аудитын газраас 2024 оны №1219 тоот албан бичгээр Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны нэгтгэсэн санхүүгийн тайлан болон төсвийн гүйцэтгэлд аудит хийж, “Өөрчлөлтгүй” хэмээх дүгнэлт гарчээ.
2024-05-14

Хавдрын эрт илрүүлгийн шинжилгээг оновчтой болгох зөвлөмж өглөө

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын хавдар судлалын агентлаг болон олон улсын шинжээчдээс бүрдсэн хамтарсан баг энэ сарын 5-11-нд Монгол Улсад ажиллаж, хавдрын хяналтын чиглэлээр цогц үнэлгээ хийлээ.
2024-05-14

Бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулав

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар бодлогын хүүг нэг нэгж хувиар буурууллаа.
2024-05-13

Мэргэжлээрээ гадаадад ажиллаж буй иргэдийн олонх нь Монголд ирэхийг хүсэхгүй байна

Гадаад харилцааны яамны 2023 онд гаргасан мэдээллээр Монгол Улсын 220 мянга гаруй иргэн хилийн чанадад сурч, ажиллаж байгааг дурджээ. Үндэсний статистикийн хорооноос 2023 онд гадаадын 15 улсад суугаа 18-51 насны 1900 гаруй иргэнээс судалгаа авахад 18-23 насныхан суралцах, 30-50 насныхан хөдөлмөр эрхлэхээр гадаад улсад амьдарч байгаа гэх хариулт өгчээ.
2024-05-13

Жижиг арал болон Африкийн орнууд боловсон хүчнээ хамгийн ихээр алдаж байна

Хөгжиж буй болон буурай орны иргэд мөнгө болон амьдралын таатай нөхцөлтэй улс орныг сонгож, цагаачилсан тоо баримтыг хэмждэг “Brain Drain Index"-р манай улс 2007-2023 оны дүнгээр 177 орноос 123 дугаарт жагссан байна. FDI-ийн 179 орны мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн дүнгээс харвал өнгөрсөн онд ур чадвартай, боловсролтой мэргэжилтнүүдээ хамгийн ихээр алдсан 10 орны тал нь жижиг арлын хөгжиж буй мужууд байв.
2024-05-13

Хашаандаа мод тарьж, жилд 200 кг чацаргана хураан авч байна

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Цэвэгжавын Мөнхжаргалынд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зочилов. Гэрийн эзэн Ц.Мөнхжаргал Гутлын үйлдвэрт жолооч, гэргий Ж.Бямбасүрэн нь чанар шалгагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарчээ.
2024-05-13

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой зүйл: Олон улсын сувилагчдын өдөрт тохиож байна

Өнөөдөр гадаа 11 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
2024-05-13

Баруун, зүүн аймгуудын хойд хэсгээр цастай

Нутгийн хойд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
2024-05-13

Жуулчид Их Британийг бус Европын Холбооны улсуудыг зорих болжээ

BREXIT-ийн дараа Их Британи татваргүй барааны худалдааг зогсоосноос хойш тус улсыг зорьдог байсан жуулчид Парис, Милан, Мадридын дэлгүүрүүдээс худалдан авалт хийдэг болжээ.
2024-05-12