Зам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг googlemap-д байршуулна
Монгол Улсын Засгийн газраас 2024 онд GoMongolia уриан дор аялал жуулчлалыг идэвхжүүлэхээр зорьсон. Тус зорилтыг хөгжүүлж, Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан олон улс, улсын чанартай авто зам дагуух зорчигч тээврийн авто буудал, хоолны газар, авто засварын төв, эмийн сан зэрэг үйлчилгээний байгууламжийн байршил зүйн зураг, үйл ажиллагааны цагийн хуваарь, зурган мэдээллийг Google Map системд байршуулахаар И-Тек компанитай гэрээ байгуулан ажиллаж байна.
2024-06-20
Нью Мексико мужид онц байдал зарлалаа
АНУ-д ой, хээрийн түймрийн улирал эхэлж, лхагва гарагаас эрчимтэй үргэлжилж буй. Тодруулбал, Нью Мексикод дэгдсэн ой, хээрийн түймрийн улмаас онц байдал зарлаад байна.
2024-06-20
2025 оныг "Олон улсын хоршооллын жил" болгон тэмдэглэнэ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы 2024 оны зургадугаар сарын 19-ний өдрийн Бүгд хуралдаанаар “2025 оныг Олон улсын хоршооллын жил болгон тэмдэглэх тухай” тогтоолыг Монгол Улсаас санаачлан нийтийн зөвшилцлөөр батлууллаа.
2024-06-20
Монгол, Турк улсын худалдааны эргэлт 3 дахин өсжээ
Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд “Монгол, Туркийн орчин үеийн харилцаа, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зургадугаар сарын 20-ны өдөр Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд болов.
2024-06-20
Сэлбэ голын голдирлыг тэлнэ
Нийслэлийн Засаг даргын захирамжаар үерийн хамгаалалтын шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын тендерийг нээлттэй сонгон шалгаруулсан. Тендерт шалгарсан “Билгүүн Монгол констракшн” ХХК-тай энэ сарын 14-ний өдөр гэрээ байгуулсан бөгөөд өнөөдрөөс Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн буулгасан талбай орчимд үерийн түшиц хана барих ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар газар дээр нь ажилласан юм.
2024-06-20
Үерийн аюулын бэлэн байдлыг хангуулах үзлэг зохион байгуулж байна
Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу ОБЕГ-ын Шуурхай штабаас ажлын хэсэг байгуулагдан яам, агентлаг, нийслэл, дүүргийн гамшгаас хамгаалах алба, Онцгой байдлын хэлтэс, үерийн хамгаалалтын барилга байгууламжид үзлэг зохион байгуулж байна.
2024-06-20
Монгол Улс эрчим хүчний шилжилтийн индексээр сүүл мушгилаа
Дэлхийн Эдийн Засгийн Форумаас эрчим хүчний шилжилтийн индексийн тайланг 14 дэх жилдээ гаргалаа. Дэлхийн эрчим хүчний шилжилтийн тайланд хамруулсан 120 улсаас Монгол Улс сүүлээсээ тавдугаарт буюу жагсаалтын 116 дугаарт эрэмбэлэгджээ. Энэ нь өнгөрсөн оныхоос таван байр ухарсан үзүүлэлт боллоо.
2024-06-20
Налайх дүүрэгт 3 байшин, 6 гэр усанд автжээ
Өчигдөр буюу зургадугаар сарын 19-ний 15:45-16:15 цагийн хооронд орсон түр зуурын усархаг борооны улмаас Налайх дүүргийн 3, 4 дүгээр хороонд 2 гэр, 1 байшин, 2 автомашин усанд автжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллаж, гэр байшинд орсон усыг соруулж гаргалаа.
2024-06-20
Гадаадад буй иргэдийн саналыг авч эхэллээ
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар гадаадад буй иргэдийн саналыг зургадугаар сарын 20-23-нд авахаар болов. Улмаар нийт 13 095 иргэн сонгуульд саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүллээ.
2024-06-20
21 аймагт Шуурхай штаб байгуулаад байна
Үүргийн хэрэгжилтийн хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар холбогдох байгууллага, гамшгаас хамгаалах албадын төлөөллөөс бүрдсэн үер усны ослоос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангаж ажиллах чиг үүрэг бүхий Шуурхай штабыг 21 аймагт байгуулаад байна.
2024-06-19
Ихэнх нутгаар аадар бороо орно
Өнөөдрөөс ихэнх нутгаар борооших тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024-06-19
Үерт автсан 40 өрхөд гэр олгоно
Завхан аймгийн Улиастай суманд өчигдөр (2024.06.17) түр зуурын хүчтэй аадар бороо орсны улмаас олон айл үерт автсан. Улмаар өнөөдөр УОК-ын Шуурхай штабыг хуралдуулж, гамшгийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, шуурхай шийдвэр гаргалаа.
2024-06-18