УДБЭТ: "Макбет" дуурь бол сорилт юм
Дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон Ж.Вердийн алдарт бүтээл "Макбет" дуурийг олны хүртээл болгоход бэлэн болжээ. Дуурь хайр дурлалгүйгээр өрнөж болдог гэж үү.
2023-04-21
Санаатайгаар хүн дайраад зугтжээ
30 настай, эрэгтэй “Г” гэгч нь согтуурсан үедээ 29 настай, эрэгтэй “З” гэгчийг Hyundai маркийн тээврийн хэрэгслээр санаатайгаар дайрч амь насыг нь хохироож зугатсан байжээ.
2023-04-21
Есөнбулаг сумын сурагчид Монгол уран бичлэгийн үзэсгэлэн гаргалаа
”Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг угтаж Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Улсын тэргүүний лаборотари 1 дүгээр сургуулийн Д.Пүрэвсүрэн багштай 7а ангийн сурагчдын Монгол уран бичлэгийн “Үндэсний бичгээ өвлөн бахархъя, үлгэр жишээ манлайлан суралцъя” сэдэвт үзэсгэлэн зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнд 7а ангийн сурагчдын “Хичээнгүй сайхан бичиг”, “Гар бичмэл”, “Уран бичлэг”-ийн нийт 150 бүтээл дэлгэгдэж, 2200 орчим хүн үзэж сонирхлоо.
2023-04-21
Баруун бүсийнхэн өндөр үнэтэй импортын эрчим хүч хэрэглэдэг
Эрдэнэбүрэний УЦС-ын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хамт Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд ажиллав. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус сумын иргэдтэй уулзаж, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, томоохон төсөл, хөтөлбөр, тэр дундаа эрчим хүчээр хэрэгцээгээ дотоодоос хангах чиглэлээр төр, засгаас баримталж байгаа бодлого, зорилтын талаар товч мэдээлэл өгч, Эрдэнэбүрэний усан цахилгаан станц баригдах төслийн талбайд ажиллалаа.
2023-04-21
Хөдөөгийн багш нар Британи Улсад мэргэжил дээшлүүлэв
Британи Улсад мэргэжлийн сургалтад хамрагдаж буй Боловсролын Ерөнхий газар болон Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Дундговь, Дорноговь, Дархан, Сэлэнгэ, Хэнтий аймгийн англи хэлний багш нар, номын санчид болон боловсролын мэргэжилтнүүдийг Элчин сайд Б.Энхсүх 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ЭСЯ-нд хүлээн авч уулзжээ.
2023-04-21
Ж.Золбаяр буюу Амайг нэг сар цагдан хорихоор боллоо
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Ж.Золбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцлээ.
2023-04-21
Арьс ширний 28 үйлдвэр байдгаас 5-6 нь л үйл ажиллагаагаа явуулдаг
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк”-ийн инженерийн дэд бүтцийг гадаадын зээл, тусламж, төр хувийн хэвшлийн түншлэл, төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулна хэмээн тусгасан байдаг. Мөн Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк”-ийн дэд бүтцийг байгуулна гэдгийг онцолсон.
2023-04-21
“Оюутан-цэрэг” цэргийн мэргэжил олгох хөтөлбөрийг ХЭДС-гаас санхүүжүүлнэ
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр нийгмийн түншлэлийн байгууллага, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үйл ажиллагааны чиглэлийг танилцууллаа.
2023-04-21
Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдрийг тэмдэглэнэ
Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдрийг угтан Хүүхэд хамгааллын асуудлаар урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулдаг олон улсын байгууллагуудын санаачилсан нөлөөллийн ажил, олон нийтэд чиглэсэн контент, сургалтын талаарх мэдээллийг сонслоо.
2023-04-20
Нийслэлийн зарим ажил, үйлчилгээг хувийн хэвшлийнхэн хариуцна
Монгол Улсын Засгийн газар 2022 онд Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний тухай 340 дүгээр тогтоолыг баталсан. Уг тогтоолын дагуу төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилгоор төрийн зарим чиг үүрэг, ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр болсон юм.
2023-04-19
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн хэтийн төлөвийг хэлэлцжээ
Хэлэлцүүлэгт ХНХЯ-ны Хүн амын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын 30 гаруй төлөөлөл оролцлоо.
2023-04-19
Иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг болно
Про Боно /Pro bono/ гэдэг нь нийтийн сайн сайхны төлөө гэсэн утгатай латин үгнээс гаралтай бөгөөд хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг ойлгодог. Пробоно үйлчилгээнд: үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, стратегийн өмгөөлөл хийх, зах зээлийн үнээс бага үнээр хууль зүйн үйлчилгээ үзүүлэх, мөн үнэ төлбөргүйгээр сургалт, судалгаа явуулах зэрэг үйл ажиллагаанууд хамаардаг.
2023-04-19