Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Мягмаржаргал

Б.Баасанхүүд 100 сая төгрөгийн урамшуулал олгожээ

Мөн МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар дүрэм болон бүтцийн өөрчлөлт хийх талаар хэлэлцжээ
2024-08-22

Халхын голын дайны түүхэнд нэг мөр болоогүй асуудал бий

Энэ онд Халхын голын байлдааны 85 жилийн ой тохиож байгаа билээ. Халхын голын дайны ялалтын 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд судалгаа шинжилгээ хийдэг байгууллага, эрдэмтэн судлаачид судалгааныхаа ололт амжилт, туршлага хуваалцах, мэдлэгээ харилцан солилцох зорилгоор Батлан хамгаалах яамны харьяа Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран “ХАЛХЫН ГОЛ -85” сэдэвт цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж эхэлсэн.
2024-08-22

Дэлхийн улс орнуудын манлайлагч эмэгтэйчүүд чуулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, НҮБ хамтран анх удаа зохион байгуулж буй “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ. 
2024-08-22

Говийн аймгуудаар хуртай

22-ны өдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024-08-22

Газраа чөлөөлсөн 1500 иргэн, хуулийн этгээдэд 190 тэрбум төгрөг олгожээ

Нийслэлийн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон батлагдсан төсвийн дагуу улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 70 байршилд 2500 нэгж талбарыг чөлөөлж авто зам, ногоон байгууламж, сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтыг ажлыг гүйцэтгэнэ. Өнөөдрийн байдлаар газраа чөлөөлсөн 1500 иргэн, хуулийн этгээдэд 190 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгоод байна. Мөн Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд 2206 нэгж талбарын газрыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 1300 иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөөд байгааг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ.
2024-08-21

Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороотой

20-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2024-08-20

“Халх гол-85 жил” үзэсгэлэн ирэх сарын 16-ныг хүртэл нийтийн хүртээл болно

“Халх гол-85 жил” үзэсгэлэн есдүгээр сарын 16-ныг хүртэл нийтийн хүртээл болно
2024-08-19

21 аймгийнхан өөрсдийн өв соёлыг харуулсан 3 төрлийн өргөө гэрээ барьжээ

"Нүүдэлчин" дэлхийн фестивальд 12 улсын 140 гаруй гадаад оролцогч өөрсдийн уламжлалт соёлоо сурталчлан оролцохоос гадна Монгол Улсын 21 аймаг, нийслэлээс 1000 орчим өвлөн уламжлагчид, салбарын 150 гаруй байгууллага оролцож, соёлын биет бус өвийн 7 ай савын 362 төрлөөр 780 хөтөлбөрт арга хэмжээг та бүхэнд толилуулж байна.
2024-08-18

УБТЗ ХНН-ийн үйл ажиллагаанд хамгийн сүүлд 2015 онд аудит хийжээ

Аудитын багт ОХУ-ын Тооцооны танхимын Удирдах газрын даргын орлогч С.У.Тменова, ахлах байцаагч Е.В.Васичкина, Ю.С.Флегонтова нарын бүрэлдэхүүн манай улсад ирж оролцож байна.
2024-08-12

"НҮБ-ын бэлэн мөнгөний тусламжаар голдуу л малдаа өвс тэжээл авлаа"

НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зудад нэрвэгдсэн орон нутгийн иргэдэд энэ онд хэд хэдэн хэлбэрээр хүмүүнлэгийн тусламж хүргэж байна.    
2024-08-11

Халхын голын баатруудын дурсгалд зориулсан олон улсын мото гүйлтэд гарлаа

Монголын блогчид, сэтгүүлчид Халхын голын баатруудын дурсгалд зориулсан олон улсын мото гүйлтэд гарлаа.
2024-08-07

Олон улсын одон орон судлалын III олимпиадыг (OWAO) зохион байгуулна

Олимпиадад 18-аас доош насны хүүхдүүд оролцох боломжтой
2024-08-06

Зудад нэрвэгдсэн малчдыг нутагт нь үлдээх дэмжлэг

Манай орны нийт нутаг өнгөрсөн өвөл зудад өртөж, хүн, малгүй туйлдаж, мал идээшлэх газар, хамар хатгах өвсгүй болсон билээ. Төр засаг, холбогдох байгууллагынхны зүгээс зудад өртсөн хүмүүст бус, мал сүрэгт нь л голлон анхаарч байсан нь манай улсын бодит байдал. Харин зудад нэрвэгдсэн малчид, тэдний эхнэр, хүүхдэд 1.5 сая ам.долларын тусламж үзүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-ынхан гаргасан. Тодруулбал, НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангаас 1.55 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа гэнэ. Энэхүү тусламжийг бүрдүүлэх, эздэд нь хүргэх үйл ажиллагааг НҮБ-ын гурван байгууллагаар дамжуулан зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага 700, Хүн амын сан 350, Хүүхдийн сан 500 мянган ам.долларыг малчдад үзүүлэх тусламжид зарцуулж буй аж
2024-07-18

Олимпын наадмын Монголын багийн ахлагчаар сайд Ч.Номин ажиллахаар болов

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал өнөөдөр Олимпик хауст боллоо. Хурлаар "Парис 2024" Олимпын наадмын мэдээлэл, баг тамирчдын зохион байгуулалтын тухай хэлэлцэв.
2024-07-16

АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.
2024-07-14

Б.Баттүшиг: Бүртгэл хаасны дараа дахин нэг төрөлд нэмж оролцъё гэсэн хүсэлт ирүүлсэн

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг үүнд хариулт өгчээ. Тэрбээр "О.Есүгэн, Н.Баяраа нар Парис Олимпын бүртгэлд бий. Олимпын хороон дээр буудлагын холбооноос ирсэн төрлүүдийн хүсэлтээр л бүртгүүлж баталгаажуулсан. Бүртгэл хаагдсаны дараа дахин нэг төрөлд оръё гэсэн хүсэлт буудлагын холбооноос ирсэн гэж байна. Тэр асуудлыг Олимпын хороо олон улсын холбоонд нөлөөлөх боломжгүй тул бид шийдэхгүй" гэжээ.
2024-07-14

Хэнтий, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Дундговь аймагт бороотой

14-ний өдөр Хэнтий, Дорнод аймгийн өмнөд, Өмнөговь, Сүхбаатар аймгийн хойд хэсэг, Дундговь аймгийн нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024-07-14

Н.Батсуурийн амжилтыг “Lexus 600” маркийн машинаар мялаав

Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, арслан Б.Орхонбаяр, харцага Г.Ганхуяг нар чимэг хүртэж, шөвгөрсөн болон түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд наадмын бай шагналаа гардан авлаа.
2024-07-14

Монгол Улсын алдарт уяач Х.Гарьдмагнайн халтар даага түрүүллээ

Түрүү магнайд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Х.Гарьмагнайн халтар, аман хүзүүнд Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач С.Одгэрэлийн хээр, айргийн гуравт Тод манлай уяач Б.Оргилын хар бор орлоо.
2024-07-13

Сонгомол дунд насны уралдаанд Я.Содбаатарын халтар түрүүллээ

Ингээд бариа ойртоход түрүү магнайд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Шадар сайд Я.Содбаатарын халтар, аман хүзүүнд Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Г.Ганбаярын хээр, айргийн гуравт Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Б.Наранбатын хүрэн орлоо.
2024-07-13