Нийт хүүхдийн 1122.6 мянгад нь өнөөдөр мөнгийг нь олгоно
Хоёрдугаар сард нийт хүүхдийн 91 хувь болох 1151.3 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгох бөгөөд өнөөдөр 1122.6 мянган хүүхдийн мөнгө дансанд шилжиж байна. Үлдсэн хүүхдийн мөнгийг 2 дугаар сарын 20-ны өдөр олгохоор ажиллаж байна.
2023-02-17
"Цагаан уул" цомын эзэн тодорлоо
Монголын Залуучуудын Холбоо 22 дахь удаагаа хайрын шүлгийн “ЦАГААН УУЛ” яруу найргийн наадмыг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн, МУСГЗ, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын 50 насны ойд зориулан амжилттай зохион байгууллаа.
2023-02-15
21 аймгийн “Хоршоо хөгжүүлэх сан”-гийн зээлийн талаарх мэдээллийг шалгажээ
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны хоёрдугаар сарын 6-10-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд 21 аймгийн “Хоршоо хөгжүүлэх сан”-гийн зээлийн талаарх мэдээллийг татан авч дүн шинжилгээг хийх явцад уг сангийн зээлийн эргэн төлөлт хангалтгүй, зээлийг буцаан төвлөрүүлэх талаар тухайн аймаг орон нутгийн удирдлага зохих арга хэмжээ аваагүйг тогтоож, зөрчлийг арилгуулах чиглэлээр ажиллаж байна.
2023-02-15
Хөнгөн галт тэргийг үйлдвэрийн үнээр авах талаар хэлэлцжээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатарын хүн амын хэт төвлөрөл, авто замын түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийг төрөлжүүлэн богино хугацаанд олон хүн тээвэрлэх шийдлүүдийг нэвтрүүлэх талаар судалж, тэр дундаа хөнгөн галт тэргийг үйлдвэрийн үнээр авах боломжийн талаар Чунчин хотын Метро үйлдвэрийн удирдлагатай хэлэлцэв.
2023-02-14
Швед улсын Боловсролын ерөнхий газарт ажиллан, туршлага судалж байна
Олон улсын форумд оролцож буй БЕГ, БСҮХ, БОАЖЯ, ШХА, БОМСТ зэрэг байгууллагын төлөөллүүд Швед улсын Боловсролын ерөнхий газарт ажиллан, туршлага судалж байна. Швед улсын БЕГ нь Засгийн газрынхаа харьяа агентлаг бөгөөд боловсролын салбарын бодлогын хэрэгжилт болон бусад үйл ажиллагааг удирдлага, арга зүйгээр хангаж ажилладаг, 50 гаруй нэгж, 900 орчим албан хаагчтай, орон нутагт өөрийн харьяаны 4 төвтэй, ерөнхий захирлын дэргэд 4 зөвлөл ажилладаг.
2023-02-13
"Хаан туульсын Жангар" нэртэй аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгоно
Монгол туулийг ЮНЕСКО-ийн яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад 2009 онд бүртгүүлж, туулийг хамгаалах үүргийг Монгол улс дэлхий нийтийн өмнө хүлээсэн байдаг. Тэгвэл монгол туулийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, өвлөн уламжлагчийг нэмэгдүүлэх зорилготой "Хаан туульсын Жангар" нэртэй аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн арга хэмжээг бий болгож Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар, Соёл урлагийн газар, төрийн бусад байгууллагуудаас жил бүр өвлийн улиралд зохион байгуулахаар боллоо.
2023-02-13