Наймдугаар сарын 30-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 242 дахь өдөр бөгөөд он дуусахад 123 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 22 хэмийн дулаан бол шөнөдөө 12 градус дулаан байх нь ээ.
-
Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Намрын тэргүүн шар бич сарын 3. Ангараг гараг. Тугчин одтой, дөрвөн ногоон мэнгэтэй хөөгчин туулай өдөр. Балжиннямтай өдөр. Өдрийн наран 6 цаг 07 минутад мандан, 19 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш, шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус, булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал Эд мал баялаг төгөлдөр болно хэмээжээ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын авах ханш 3215.00, зарах нь 3222.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рублийн ханш авах нь 49.80, зарах нь 50.20, юанийн авах ханш 467.00, зарах нь 471.00, вон авах нь 2.39, зарах нь 2.41 төгрөгтэй тэнцэж байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11:30 цагаас Иргэн Ч.Мөнхбаярын хэрэгт гарч буй хууль бус үйл ажиллагааг шалгах шаардлага үүссэн тухай өмгөөлөгчид нь мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Олон улсын салан тусгаарлах өдөр өнөөдөр тохиож байна.
- 1994 оны энэ өдөр Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Kwon So-hyun мэндэлж байжээ.
- 1994 Хойд солонгсоын дуучин Heo Young-ji мэндэлжээ.
- 2007 оны энэ өдөр Английн сэтгүүлч, зохиолч Michael Jackson мэндэлжээ.
- 2007 оны энэ өдөр Америкийн улс төрийн зүтгэлтэн Charles Vaniк мэндэлжээ.