Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг хэлэлцэв. Нэгдсэн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан саналын дагуу гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх тухайд гишүүн тус бүрээр нь нууцаар санал хураасан юм. Улмаар олонх нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэнээр Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хэвээр үлдээв.
У.НАРАН