Булган аймагт сүүлийн 24 цагийн байдлаар “КОВИД-19” халдварын 14 тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдлын тоо 331 болоод байна. Тус аймгийн хувьд дамжин өнгөрөх авто тээврийн хөдөлгөөн ихтэй бүс нутагт хамаардаг. Хөдөө орон нутгийн шилжих хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотой халдварын тоо нэмэгдэж байгааг Аймгийн Эрүүл мэндийн газраас хэллээ.
Мөн тус аймагт КОВИД-19 эмнэлэгт голомтлон гарсантай холбоотой ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг дэмжлэгт зөвлөмжийг өгч ажиллалаа. Мөн түүнчлэн, сумдад бэлэн байдлыг хангуулах чиглэлээр байнгын тасралтгүй сургалтыг хийж мэргэжил арга зүйгээр хангахад анхаарч ажиллах чиглэл өглөө. Мөн салбар дундын хамтын ажиллагааны уялдаа холбооны суурь сайн тавигдсан бөгөөд цаашид улам сайжруулах, хамтарсан эрсдэлийн үнэлгээ хийх зэрэгт холбогдох бодлогын баримт бичиг, тушаалын шинэчлэх шаардлагатай байгаа талаар Аймгийн онцгой комиссын шуурхай штабын гишүүд хэллээ.