Архангай аймагт сүүлийн 24 цагт 407 хүнд шинжилгээ хийхэд 19 хүнээс халдвар илэрчээ. Тодруулбал,
- Хашаат – 2,
- Эрдэнэбулган – 6,
- Ихтамир – 11 тохиолдол тус тус бүртгэгдэв.
Ийнхүү Архангай аймгийн хэмжээнд нийт COVID-19-ын батлагдсан тохиолдлын тоо 468 боллоо. Үүнд: 2020 онд:
- Батцэнгэл – 3 тохиолдол
- 2021 онд: Эрдэнэбулган – 216 тохиолдол
- Хайрхан – 38 тохиолдол
- Эрдэнэмандал – 60 тохиолдол
- Чулуут – 17 тохиолдол
- Ихтамир – 42 тохиолдол
- Цэнхэр – 14 тохиолдол
- Хотонт – 7 тохиолдол
- Тариат – 1 тохиолдол
- Өлзийт – 42 тохиолдол
- Жаргалант – 9 тохиолдол
- Өгийнуур – 16 тохиолдол
- Хашаат – 2 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Эмнэлэгт 103 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас нэг иргэн нь Улаанбаатар хотод эмчлүүлж буй. Мөн эдгэрч эмнэлгээс гарсан 364 иргэн байна.
Нийт коронавируст халдварын батлагдсан 468 тохиолдлын хамгийн бага 10 сартай, хамгийн их 88 нас, дундаж нас 31.2, дундаж ам бүлийн тоо 4.1 байна. Батлагдсан тохиолдлуудын 56% эмэгтэй, 44% эрэгтэй байна. Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 49, Өлзийт сумын эрүүл мэндийн төвд 6, Өгийнуур сумын эрүүл мэндийн төвд 11, Ихтамир сумын эрүүл мэндийн төвд 25, Жаргалант сумын эрүүл мэндийн төвд 4, Хайрхан сумын эрүүл мэндийн төвд 4, Хашаат сумын эрүүл мэндийн төв – 2, Хотонт сумын эрүүл мэндийн төв – 2 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна.
Ойрын хавьтлын хүний тоо: 3900 /нийт өссөн дүнгээр/, тусгаарлах байранд байгаа – 2, гэрийн тусгаарлалтад байгаа – 821 байна. Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны 06-р сарын 08-ны өдрийн 00.00 цагийн байдлаар I тунд – 49633, II тунд – 41487 хүнийг дархлаажуулаад байна. Сүүлийн 24 цагт 14 обьектын 770 мкв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ.