ХААИС, түүний харьяа хүрээлэнгүүдийн эрдэмтдээс бүрдсэн баг Хөвсгөл аймгийн малчдад зөвлөгөө өгч ажиллав. Эрдэмтдийн баг 8 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд тэд малчдад дараах зөвлөгөөг өгсөн аж. Үүнд:
- Уламжлалт мал аж ахуйг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эрхлэх
- Малын өвчлөл ба түүнд зориулсан эм бэлдмэл
- Бэлчээрийн даац, түүнийг нөхөн сэргээх боломж
- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, инновац
- Уур амьсгалын өөрчлөлт гээд олон сэдвээр сум, баг бүрд хүрч сургалт зохион байгуулж байна
Сургалтад хамрагдсан малчид бэлчээрийн даацыг сайжруулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд хоорондоо хамтрах шаардлагатайг ойлгосон тухайгаа хуваалцсан хэмээн албаныхан мэдээллээ. Мөн хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэд малчдад зориулсан сургалт зохион байгуулж, судалгааныхаа үр дүнг танилцуулахаас гадна сумдын мал эмнэлэг, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг Мөрөн хотод зохион байгуулсан юм.