BIG BANG-ийн дуучин Тэ Ян Монголд тоглолтоо хийнэ
Taeyang хэмээх тайзны нэрээрээ олонд танигдсан Dong Young-bae 1988оны тавдугаар сарын 18-нд төрсөн. Түүний тайзны нэрийг орчуулбал нар гэсэн утгатай. Мөн Япон дахь тайзны нэр нь Sol аж. Анх Jinusean-ы "A-yo" дууны клипэд тоглосноосоо хойш буюу 12настайдаа YG Entertainment-ын дор бэлтгэгдэж эхэлсэн. Улмаар зургаан жил бэлтгэгдсэний дараагаар 2006 онд Big Bang хамтлагийн гишүүнээр элсэж, дэбютээ хийж эхэлсэн урлагийн замналтай.
32 мин
Ложистикийн компаниудад Хөшигийн хөндий рүү нүүх таван сарын хугацаа өглөө
Засгийн газраас 2025 оныг Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил болгон зарлаж, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, дагуул хот байгуулах, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг арилгах чиглэлээр томоохон төслүүдийг эхэлсний нэг нь өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн 102.5 км төмөр замын бүтээн байгуулалт юм.
2 цаг 22 мин
Орос-Украины дайнд Умард Солонгосын цэргүүд оролцсоныг яагаад одоо л албан ёсоор хүлээн зөвшөөрөв
Өнгрөсөн бямба гарагт буюу дөрөвдүгээр сарын 26-нд ОХУ-ын Жанжин штабын дарга Валерий Герасимов Ерөнхийлөгч Владимир Путинд илтгэл тавих үеэрээ Курск мужид БНАСАУ-ын цэргийн албан хаагчид Оросын цэргүүдтэй мөр зэрэгцэн тулалдсан тухай мэдээлсэн бол дараагийн өдөр нь Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Курск мужид болсон байлдааны ажиллагаанд Умард Солонгосын дайчид оролцсоныг “БНАСАУ-ын болон ОХУ-ын уламжлалт найрамдал, эв нэгдлийг бэхжүүлэх ариун эрхэм зорилго” хэмээн тодорхойлов. БНАСАУ-ын цэргүүдийн дурсгалыг мөнхжүүлэн гэрэлт хөшөө босгож, гэр бүлд нь дэмжлэг үзүүлэхээ Ким Жон Ун мэдэгджээ.
2 цаг 24 мин
“Урвагчдын Засгийн газар огцор”
Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн нэг Э.Бат-Үүл, Д.Сосорбарам тэргүүтэй хэсэг хүн АН-ыг Үндсэн хууль зөрчиж бүрдсэн хуйвалдааны Засгийн газраас гарах шаардлага хүргүүлэх жагсаалыг өчигдөр Хэлмэгдэгсдийн хөшөөний урд зохион байгуулав. Ардчилсан хөдөлгөөний жагсаалыг дурсах нь тэдний нэг зорилго хэмээгээд “Урвагчдын Засгийн газар огцор” гэх уриа лоозон барьжээ.
2 цаг 52 мин
Монгол Улсыг хэн аврах вэ
УИХ-ын баасан гаргийн нэгдсэн чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлж буй явцынхаа талаар мэдээлэл хийв. Засгийн газар бол парламентаас баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй, гүйцэтгэх байгууллага. Парламент хэрэгжилтэд нь хяналт тавина. Тиймээс сард нэг удаа нэгдсэн чуулганд Ерөнхий сайд болон сайд нар нь ажлаа танилцуулж, мэдээлэл өгөн, гишүүдийн асуултад хариулдаг юм. Хуулиар өөрт нь оноосон эл үүргээ гүйцэтгэж, ажлаа шалгуулж буйгаа гэвч Засгийн газрын тэргүүн мартчихжээ. Өөрийгөө Монгол Улсын төр, бүхний эзэн “хаан” хэмээн боддогоо илчлээд буруудлаа.
4 цаг 22 мин
Үеэ өнгөрөөсөн Цэнгэлдэхэд улсын наадмаа тэмдэглэхээ больё
Хоёрхон сарын дараа хүй мандлын ногоон дэвжээнд хүлэг морьдын төвөргөөн сонстож, хүүхдийн гийнгоо цангинах нь. Хүчит бөхчүүд ид хаваа гайхуулан, харваачид цэц мэргэнээ сорин, сүр хүчийг үзүүлнэ. Монгол хүн бүрийн бахархал, ондоошил, омогшил болсон, дэлхийд ганц наадам минь ингэж л эхэлдэг. Гэвч жил ирэх тусам монголчууд наадаж чадахаа больж, энэ сайхан өв соёл, үүх түүх, уламжлалаа утгыг нь алдуулан “уландаа гишгэлэх” болов. “Дараа жилийн наадам даанч хол байна даа” хэмээн эрийн гурван наадмаа үзээд хөөр баяр, бахархал дүүрэн сэтгэгдэлтэй, ирэх жил хүртэл ярих сонинтой үлддэг асан ард түмэнд эдүгээ үнэт зүйл ч гэхээр юмгүй л болох нь байна шүү. Учир юу гэвэл, улсын баяр наадмаа бид адаглаад тасалбарын хэрүүл уруулгүй, дараалал хүлээгдэлгүй, “шагчид”-гүй, шахаагүй, тов хийтэл нь тэмдэглэж чадахаа байсан. Тиймээс үеэ өнгөрөөсөн цэнгэлдэхэд жилийн жилд л наадмын нээлт, хаалт гэж “бантан хутгадгаа” одоо больцгооё, та минь.
5 цаг 22 мин
Нийслэлд 23 хэм дулаан байна
Дөрөвдүгээр сарын 28-нд нутгийн зарим газраар, 29-нд нутгийн зүүн хагаст салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
5 цаг 52 мин