Улсын дээд шүүх зарим намын өөрчлөлтийг хэлэлцэхээр товложээ
Ард түмний олонхийн засаглал намын хаяг болон е-майл хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай, Монголын Либерал Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлүүдийг тус тус хэлэлцэхээр товложээ.
2023-05-05
Долоон буудал орчмын гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Сүхбаатар дүүргийн 14, 15-р хорооны нутаг дэвсгэр Долоон буудал орчимд шинээр гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоох тухай асуудлыг Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ганхүү хэлэлцүүлсэн юм.
2023-05-05
Хониндоо яваад сураггүй болсон охины цогцсыг ТАВАН жилийн дараа оллоо
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн амь насыг өмнө нь хүчиндэх гэмт хэрэгт 2 удаа ял шийтгэгдэж байсан 38 настай, эрэгтэй “Б” гэгч хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд сэжигтэй этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, түүнийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газраас олж тогтоожээ.
2023-05-05
Т.Солонго-Уянга: Уулын хүйтэн хүрхрээнд орохдоо "Би чадахгүй нь" гээд уснаас гараад гүймээр санагдсан
"Монгол" уран сайхны кино нээлтээ хийгээд хэдхэн хонож буй хэдий ч кино шүүмжлэгчдийн анхаарлыг татаж, аазгайг нь хөдөлгөж, басхүү олон нийт амнаас ам дамжин ярьцгааж байна. Жүжигчин Б.Амарсайхан буюу "Холливүд" Амараа эл киног өөрөө найруулж, бас гол дүрд нь тоглосон. Номадиа пикчерс, ДДЭШ тв болон Гэр комплексын хамтын бүтээл “Монгол” кино олон улсын наадамд өрсөлдөхүйц хийцтэй болноос гадна, жүжигчдийн багийн 90 хувь нь олны танил бус гэдэг нь эрхгүй анхаарал татна. Өнгөрсөн мягмар гарагт уран бүтээлийн баг сэтгүүлчдийг урьж, “Монгол” киноны талаараа ярилцлага мэдээлэл өгөхдөө бүтээлийг 100 хувь монгол залуусын ур ухаанаар боссон гэдгийг онцолсон билээ. Тус кинонд Сэрчмаа бүсгүй дүрийг бүтээсэн Т.Солонго-Уянгатай цөөн хором ярилцлаа.
2023-05-04
Монгол инженерүүдийн хөгжүүлсэн эрчим хүчний хяналтын систем эрчим хүчний алдагдлийг бууруулна
Өнөөдрийн байдлаар Монгол улс даяар 897 мянга орчим цахилгаан эрчим хүч хэрэглэгчид байдаг гэсэн тооцоо байдаг. 2020 оны байдлаар манай улсын эрчим хүчний нийт хэрэглээ 8,851.3 сая кВт.цаг байжээ. Нийт хэрэглээ жилд хоёр хувиар өсөж байгаа нь олон мянган цахилгаан хэрэглэгчийн төлбөр тооцоо, бүртгэл лавлагааг цахимжуулах, хяналтын системээр удирдах зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Энэхүү бүх төрлийн тоолуурыг удирдах боломжтой эрчим хүчний хяналтын систем нь монгол инженерүүд өөрсдөө хөгжүүлсэн гэдгээрээ онцлогтой бөгөөд үргүй олон зардлыг хэмнэж өгөхөөрөө давуу талтай.
2023-05-03
Төрийн үйлчилгээний 18 “ХурДан” цэгийг байгууллаа
Монгол Улсын Засгийн газраас авлигатай тэмцэх чиглэлээр санаачилсан “5Ш” хөтөлбөрийн “Шил” ажиллагаа нь иргэн нь төрөө шууд хянаж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилготой. Уг ажиллагааг олон нийтэд таниулах, төрийн албан хаагчдад цахим шилжилтийн талаар мэдээлэл өгөх үүднээс Цахим хөгжил, харилцаа холбооны яам (ЦХХХЯ), НЗДТГ-аас хамтран зохион байгуулж буй "Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо" сэдэвт цуврал уулзалт өнөөдөр Налайх дүүрэгт боллоо. Уулзалтад ЦХХХ-ны сайд Н.Учрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар тэргүүтэй холбогдох албаныхан оролцов.
2023-05-03
Сайд Х.Булгантуяа хөдөлмөрлөх эрхийг хангахаа илэрхийлэв
Хүний эрхийн үндэсний комиссын 2022 оны тайлангийн хөдөлмөрлөх эрхийн төлөв байдлын талаарх илтгэл мэдээллийг ХЭҮК-ийн гишүүн, доктор Д.Сүнжид танилцуулж, оролцогчид нөхцөл байдал, тулгамдсан болон анхаарах асуудлын талаарх саналуудаа сайдад уламжилж, тодорхой асуултуудад хариулт авлаа.
2023-05-03
Хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн 17 түймрийг бүрэн унтраав
Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд шар өвс, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газрын хамтарсан эргүүл хяналтын бүрэлдэхүүн, Гал түймэр унтраах, аврах ангиудын бэлтгэл ээлжийн алба хаагчид өдөр бүр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.
2023-05-01