НҮБ-ын Хүн амын сангийн 7 дахь хөтөлбөрийг 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлнэ
НҮБ-ын Хүн амын сангийн Улс орныг дэмжих 7 дугаар хөтөлбөрийг өмнөх хөтөлбөрийн амжилт дээр суурилан, Монгол Улсын Засгийн Газрын Алсын Хараа 2050, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ баримт бичиг, ОУ-ын Хүн Ам ба Хөгжлийн Бага Хурлын (ОУХХБХ) Мөрийн хөтөлбөр, 25 дахь удаагийн ОУХХБХ-д илтгэсэн Засгийн Газрын үүрэг амлалт, НҮБ-ын Хүн амын сангийн стратегийн төлөвлөлттэй уялдуулан боловсруулсан аж.
2022-12-16
C.Шаарийбуу: Шударга үнэний төлөө хүчтэй тэмцэж чадлаа
Малайзад орчуулагчаар ажиллаж байсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа 2006 оны аравдугаар сарын 19-нд бусдын гарт алтан амиа онц хэрцгийгээр алдсан. Тодорхой хэлбэл, бүсгүйн толгой руу буудаж, биед нь "С4" нэртэй тэсрэх бодис зүүж дэлбэлснийг шинжээчид тогтоосон. Уг хэрэгт Малайзын тухайн үеийн Ерөнхий сайд Нажиб Разак, Малайзын улстөрч Абдул Разак Багиндаг холбоотой гэдэг.
2022-12-16
У.Цогтбаяр нар Засгийн газрын төлөөлөлтэй уулзжээ
Монгол Улсын сайд, Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар Г.Ирээдүй, Б.Бат-Очир, У. Цогтбаяр, Н.Намнансүрэн, Б.Алтан-Өлзий зэрэг залуучуудтай цахимаар уулзаж, өгсөн шаардлагын хариуг албан бичгээр даруй өгөхөө илэрхийжээ.
2022-12-16
Хүүхдүүд ээж аавын хамт “Чингис хаан музей”-ээр аялжээ
Соёлын яамны "Эцэг эхийн зөвлөл”-өөс 2022 онд яамны албан хаагчид, тэдний гэр бүл, хүүхдүүдэд гэр бүлийн болон соёлын боловсрол олгох, хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангах, гэр бүлийн үнэ цэнийг дээдлэхэд чиглэсэн олон талт сургалт, нөлөөллийн ажлыг цувралаар хийдэг.
2022-12-15
Соёлын салбарын 13 үйлчилгээг E-Mongolia-д нэвтрүүлжээ
Соёлын салбарын 13 үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д нэвтрүүллээ. Ингэснээр Соёлын яам хариуцдаг 8 үйлчилгээ, Соёлын өвийн үндэсний төвийн хариуцдаг 5 үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломжтой болж байна.
2022-12-15
Дэлхий даяар шоронд хоригдсон сэтгүүлчдийн тоо дээд хэмжээндээ хүрлээ
“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагаас жил бүр нийтэлдэг сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, зүй бус үйлдлийн талаарх тойм тайланд дурдсанаар өдгөө дэлхийн хэмжээнд 533 сэтгүүлч цагдан хоригдож байна. Энэ нь олон жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Бусдын гарт амиа алдсан сэтгүүлчдийн тоо энэ онд 57 хүртлээ нэмэгдсэн бол 65 сэтгүүлч барьцаалагдаж, 49 нь сураггүй алга болжээ.
2022-12-15
Тайван замаар жагсах, цуглах эрхийг баталгаажуулахыг шаардав
Монгол Улсад шударга ёсыг шаардсан иргэд 2022 оны арванхоёрдугаар сарын 4-нөөс эхлэн Сүхбаатарын талбайд тайван замаар жагсаж эхлээд 10 дах өдрөө үргэлжилж байна. Өвлийн ид хүйтэнд залуус голдуу оролцож буй энэ эсэргүүцлийн жагсаал, цуглаан нь 2022 онд олон хоногоор үргэлжилж буй хоёр дахь томоохон жагсаал юм.
2022-12-15
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд мөсөн хотхон байгуулж эхэллээ
Оршин суугчдад ая тухтай амьдрах, амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын орчинд мөсөн хотхоныг байгуулж байна.
2022-12-15
Нийслэлд тулгамдсан асуудлыг байгаль орчинд ээлтэйгээр шийдвэрлэх төсөл санаачилна
Дэлхий нийтийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахад улс орнуудын хамтын ажиллагааг дэмжих зорилт бүхий ЕСБХБ-ны “Ногоон хот” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг байгаль орчинд ээлтэй хэлбэрээр шийдвэрлэх төсөл хөтөлбөрийг санаачлах, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх талаар санал солилцов.
2022-12-14
578 сурагчид сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлжээ
Үе тэнгийн дээрэлхэл, ялгаварлан гадуурхал, эрсдэлт зан үйлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захиалгаар “Бүтээлч тархи” сэтгэл судлалын хүрээлэн НҮТББ-тай хамтран сурагчдад сэтгэл зүйн цогц үйлчилгээг нэг сарын хугацаанд үзүүлжээ.
2022-12-14
Багшийн хөгжил, хөтөлбөрийн тогтолцоог шинэчилнэ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Дэлхийн Банкны Монгол Улсыг хариуцсан захирал Мара Варвиккийг хүлээн авч уулзлаа. Дэлхийн банк Монголын боловсролын салбар дахь дараагийн хамтын ажиллагааны эхлэл болгож энэхүү уулзалтыг зохион байгуулах санаачилга гаргасан юм.
2022-12-14
Олон улсын мэргэжилтнүүд манай Хүүхэд хамгааллын компакт гэрээний хэрэгжилттэй танилцана
Энэхүү гэрээний хэрэгжилтийн явцтай танилцахаар Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Келли Базби болон АНУ-ын Төрийн Департаментын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх газрын Олон улсын хөтөлбөрийн ахлах зохицуулагч Сюзан Снайдэр, тус хөтөлбөрийн шинжээч Мариса Пиетробоно нар манай улсад ажиллаж байна.
2022-12-14