Мал эмнэлгийн сорил, баталгаажуулалтын улсын лабораторийн захирлыг шалгаж дуусав
ХХААХҮЯ-ны харьяа Мал эмнэлгийн газрынхан хууль бус үйлдэлд холбогдон хэргийг нь шүүхэд шилжүүлснээс хойш хэрхсэн нь тодорхойгүй байгаа. Тэгвэл тус газартай Баталгаажуулалтын алба нь шууд хамааралтай Мал эмнэлгийн сорил, баталгаажуулалтын улсын лаборатори ТӨААТҮГ гэж бий. Монгол Улсад үйлдвэрлэж, импортолж, шинээр гаргаж буй мал амьтны гоц халдварт, халдварт, паразиттах болон халдваргүй өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, оношлох эм био бэлдмэл, эмийн түүхий эдэд хими, биологи, вирусологи, бактериологи, паразитологийн сорилт шинжилгээг гүйцэтгэж сорилтын дүн, баталгаажуулалтын дүгнэлт тохирлын гэрчилгээ олгох эрх бүхий эл лабораторийн захирал авлигын хэрэгт холбогдсон аж.
2023-05-25
Ашиг сонирхлын зөрчил ихтэй ИНЕГ-ын даргыг “шүүрдье”
Тэгвэл Боловсролын зээлийн сангаас ч дутахгүй, ашиг сонирхлын зөрчил ихтэй, төрийн өмчийн хөрөнгөөр гадаадад сургах үйл ажиллагаатай холбоотой хууль зөрчсөн явдлууд Засгийн газрын харьяа агентлагуудад байсаар. Үүний нэг бол Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-аас харьяалах салбарынхаа боловсон хүчнийг гадаадад бэлтгэхтэй холбоотой, танил тал, ар өврийн хаалгаар өөрсдөдөө давуу байдал бий болгодог явдал.
2023-05-24
БЗС-гийн захирал Д.Гардид өнгөрсөн оны наймдугаар сард хэрэг нээжээ
Сүүлийн өдрүүдэд олны анхаарал татаад буй Боловсролын зээлийн сантай (БЗС) холбоотой асуудлыг АТГ, цагдаагийн байгууллага өөрсдийн мөрдөн байцаах эрх хэмжээний хүрээнд шалгаж байгаа юм. АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийнхэн тус сангийн үйл ажиллагааг шалгаад зөвлөмж хүргүүлж байж. Тухайлбал, албан тушаалтнуудынхэрхэн сонгон шалгаруулж томилсон нь тодорхойгүй, тусгай шаардлага хангаагүй хүмүүсийг ажиллуулдаг, ашиг сонирхлын зөрчилтэй хүн томилогдож, өөртөө урамшуулал, нэмэгдэл олгох шийдвэр гаргадаг, сургалтын төлбөрийн болон барьцаа хөрөнгөө чөлөөлүүлэх асуудлаар эрх бүхий албан тушаалтнаар шийдвэр гаргуулдаг, хууль зөрчиж суралцагчдын зээлийг чөлөөлүүлдэг, гадаадад сурч буй оюутны сургалтын төлбөрийг хувийнх нь данс руу шилжүүлдэг, мөнгө шилжүүлэхдээ нягталдаггүй зэрэг зөрчил гарч байсан. Өдгөө албан тушаалтнууд хууль бус давуу байдал олгосон, эсэх, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан, үгүйг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй юм.
2023-05-23
Хилийн мэргэжлийн хяналтын албаны хахууль авсан байцаагчдад яллах дүгнэлт үйлдүүлнэ
Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагчид бусдыг хясан боогдуулж хахууль авдаг үйлдлүүдийг хууль сахиулах байгууллагынхан илрүүлж, зарим бичлэгийг нь олон нийтэд цацаж байсан нь саяхан. Гэвч тус албаныхан хашралгүй хэрэгт холбогдсоор байсан юм. Татан буулгаж, өдгөө Гаалийн ерөнхий газарт харьяалуулсан Хилийн мэргэжлийн хяналтын албаныхны нэг хэргийг АТГ-ынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ.
2023-05-22
Хоёр хүүхэд, долоон машин дайрсан Ч.Маралмаа зорчих эрх хассан ялаа багасгуулахыг хүсэв
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, “Олимп” хотхоны хойд талын замд өнгөрсөн оны аравдугаар сарын 10-нд “Ландкруйзер-200” загварын автомашин жолоодож, урсгал сөрөн долоон автомашин мөргөж, зам хөндлөн гарч байсан бага насны хоёр хүүхдийг дайрсан Ч.Маралмаа нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Тэрбээр өмгөөлөгч Х.Даваахүүгийнхээ хамтаар зорчих эрх хасах ял оноосон хугацааг багасгуулахаар ийнхүү хандсан аж.
2023-05-19
ЗТХЯ-ны албан тушаалтанд яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ
Тэрбээр 2019 оны тавдугаар сард өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр “Мерседес бенз” загварын автомашинд байсан 0220 УБС улсын дугаарыг 8661 УНВ болгон өөрчилж, улмаар ижил цифртэй дугаарыг иргэн Э.Энхсаруулын “Тоёота приус”-д шилжүүлсэн аж.
2023-05-18
“Эрэл”, “Монгол драй милк”-ээс нэхэмжилсэн Хөгжлийн банкны хохирлыг нэмж гаргуулах нь
Хөгжлийн банкнаас зээл авчихаад төлөхгүй “луу унжиж” байгаа Б.Эрдэнэбатын үүсгэн байгуулсан “Эрэл” компанийнхан “БҮК-1” төслийг хэрэгжүүлэхэд зориулж 23 сая ам.доллар болон 13.1 сая еврогийн зээл дээрх банкнаас авсан байдаг. Зээлийн төлбөрийн үлдэгдэл 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 202 тэрбум төгрөгт хүрээд буй. Хөгжлийн банкнаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 202 тэрбум төгрөг “Эрэл” ХХК-иас гаргуулахаар хандсан бөгөөд хүү, алданги, торгууль зэргийг нь хэрэгсэхгүй болгож, 171.2 тэрбум гаруй төгрөг “Эрэл” компаниас гаргуулж Хөгжлийн банканд төлүүлэх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн юм.
2023-05-17
Өвөр Монголын иргэнийг хүүхдүүд нь авч явжээ
Өвөр Монголын зохиолч Лхамжав Боржигин гэдэг хүнийг Хятадын цагдаагийн дөрвөн ажилтан хоёр машинтай тусгаар тогтносон Монгол Улсад орж ирж, Улаанбаатараас баривчилж авч явсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд англи хэлээр бичиж буй.
2023-05-16
“Капитал”-д хохирол учруулсан Монголбанкныхны хэргийг хэрхэх вэ
Монголбанкны эрх бүхий албан тушаалтнуудыг хууль сахиулах байгууллагынхан шалгаж, яллагдагчаар татсан гэх мэдээлэл бидэнд ирлээ. Үүний дагуу прокурорын байгууллагынхнаас тодруулахад “Төвбанкны нэр бүхий албан тушаалтнуудыг албан тушаалаа урвуулж, өөрсдөдөө давуу байдал олгож, хохирол учруулсан байж болзошгүй үндэслэлээр яллагдагчаар тооцон шалгаж байгаа нь үнэн. Мөрдөн байцаалт дуусаагүй болохоор ямар нэг мэдээлэл нэмж хэлэх боломжгүй. АТГ-ын харьяалан шалгаж байгаа хэрэг” гэсэн юм. АТГ-ынхан “Прокурорын зөвшөөрөлгүйгээр ямар ч мэдээлэл өгч чадахгүй” хэмээлээ.
2023-05-16
Өмнөговийн хилийн цэргийнхэн албан тушаалаа урвуулсан хэрэгт дахиад холбогджээ
“Нүүрсний” гэх хэргийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд ХХЕГ, түүний харьяа анги, салбарын албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулсан байж болзошгүй үйлдэлд холбогдож, заримынх нь гэм бурууг шүүх тогтоогоод буй. Тухайлбал, Өмнөговь аймаг дахь хилийн цэргийн 0131 дүгээр ангийн Гашуун сухайтын боомт дахь шалган нэвтрүүлэх албаны орлогч дарга Д.Амартүвшин, бичиг баримтын шалгагч У.Доржжүгдэр, М.Дэлгэржунай, Ж.Даваасүрэн нар Монгол, Хятадын хооронд нүүрс тээвэрлэн хилээр гаргадаг “Ханбогд инженеринг”, “Монпропа холдинг” ХХК-ийн автомашинуудыг хилээр шалгалгүй нэвтрүүлснийхээ төлөө багагүй хэмжээний хахууль авсан хэмээн торгох ял шийтгүүлээд буй.
2023-05-16
ХХЕГ-ын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэнд хэрэг нээх саналыг прокурор хэрхэв
Хил хамгаалах байгууллагатай холбоотой өөр нэг мэдээллийг хүргэе. Баян-Өлгий аймаг дахь хилийн 0165 дугаар ангид энэ сарын 5-нд хугацаат цэргийн албанд татагдсан 22 настай байлдагч Х цэргийн байрандаа нас баржээ. Энэ сарын 12-ны 05.50 цагт цэргүүдийг сэрээхэд байлдагч Х орноосоо боссон ч ухаан алдаж унан, эмнэлгийн тусламж авч чадаагүй гэнэ. Тус аймаг дахь Цагдаагийн газрынхан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, талийгаач цэргийн амиа алдсан шалтгааныг тодруулахаар задлан шинжилгээ хийхээр болжээ. Магадгүй ямар нэг суурь өвчтэй байсан хүнийг цэрэг татлагын комиссынхон тоогоо гүйцээхийн тулд үзлэгийг дутуу дулимаг хийснээр өвчнийг нь илрүүлэлгүй амиа алдсан байх магадлалтай аж.
2023-05-15
ОБЕГ-ын аврах ажиллагааны сургалтын нисдэг тэрэг осолдлоо
Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)- ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангид бүртгэлтэй, “Cabri-G2” загварын сургалтын нисдэг тэрэг өчигдөр 09.50 цагийн орчимд Буянт-Ухаа дахь нисэх буудлын хөөрөх, буух зурвас дээр осолдлоо. Франц улсын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгээр 2020-2023 онд хэрэгжиж буй “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаарын аврах ажиллагааны нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх” төслийн хүрээнд агаараас эрэн хайх, аврах ажиллагааны нэгж байгуулж, “EC-145” загварын гурав, сургалтын нэг нисдэг тэрэгавсан билээ. Үүний нэг болох сургалтын, хоёр хүний суудалтай нисдэг тэрэг өндрөөс унасан аж.
2023-05-11
Шүүх хар тамхичдын толгойг илсний горыг жирийн иргэд амсах болов
Манай хоёр хөршид хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүст хамгийн хатуу буюу цаазаар авах, бүх насаар нь хорих ял шийтгэл ногдуулж байхад Монголын шүүх, шүүгчид Эрүүгийн хуульдахь ялын дээд хэмжээгээр ч бус, бараг л тэднийг өөгшүүлсэн мэт шийтгэл оноож байгаа юм.
2023-05-10
“Шувуу” ажиллагааны хүрээнд таван яллагдагч эх орондоо ирээд байна
“Шувуу” ажиллагаагаар эх орондоо ирсэн хүмүүсийн тоонд УИХ-ын гишүүн асан, “Нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Мөнхбатын нэр багтсан байна. Тэрбээр БНСУ-аас ирээд удалгүй АТГ-т очиж мэдүүлэг өгсөн бөгөөд прокурор түүнийг Эрүүгийн хуулийн 22.1.3 дахь хэсгийн “улс төрд нөлөө бүхий этгээд, албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан”, 22.10-ын “үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэх зүйл ангид зааснаар яллагдагчаар тооцсон билээ.
2023-05-08
Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчид яллах дүгнэлт үйлдүүлэхээр болов
Өмнөговь аймаг дахь зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Амаржаргалд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусжээ. Өдгөө уг хэргийг НПГ-т хянаж буй юм. Зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хааж байсан Дундговь аймгийн харьяат цэрэг өнгөрсөн оны долдугаар сарын 13-нд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын VI багт барьж буй, тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч В.Мөнхбатын эзэмшлийн 15 давхар барилгаас унаж нас барсан. Үүнээс улбаалан зэвсэгт хүчний эл ангийн албан тушаалтнуудыг хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлсэн юм. Энэ шалгалтын хүрээнд ангийн захирагч, хурандаа Ж.Амаржаргал хууль зөрчсөн байж болзошгүйг тогтоожээ.
2023-05-08
Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргилын хахуулийн хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлнэ
Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар БНХАУ-ын Хөх хотод суух ерөнхий консулаар томилогдсон тэрбээр Сэлэнгэ аймгийн Засаг дарга буюу улс төрд нөлөө бүхий албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, 2021 оны 6-7 дугаар сард “Зүүн мандал агро” ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дахь 14 га талбайн авто зам дагуух хэсгийн 1.37 га-д 66 сая гаруй төгрөгөөр үнэлэгдэх 7000 шахам шоо метр дайрга буулгуулсан аж. Нийт 406 машинаар тооцогдох дайргыг үнэ төлбөргүй буулгуулснаас гадна Сэлэнгэ аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баянцагаан констракшн” ХХК-ийн инженер БНХАУ-ын иргэн Рин Еичэнээс 10 сая төгрөгийн хахууль авсан хэмээн Ш.Оргилыг буруутгаж буй юм.
2023-05-04