“Архи уухдаа ичээгүй би, архинаас гарсан түүхээ хуваалцахдаа ичихгүй
Архины хамааралтай иргэдийг эмчлэх, сургалтад хамруулах, ажлын байраар хангах “Итгэл” төслийн хаалтыг нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулав. Зургаан сар үргэлжилсэн эл төсөлд 114 иргэнийг гурав хуваан хамруулжээ. Эхний 2 сургалтад эрчүүд, сүүлийнхт нь эмэгтэйчүүд хамрагдаж, дийлэнх, олонх нь архинаас гарсан байна.
2022-12-21
Тайван замаар жагсах, цуглах эрхийг баталгаажуулахыг шаардав
Монгол Улсад шударга ёсыг шаардсан иргэд 2022 оны арванхоёрдугаар сарын 4-нөөс эхлэн Сүхбаатарын талбайд тайван замаар жагсаж эхлээд 10 дах өдрөө үргэлжилж байна. Өвлийн ид хүйтэнд залуус голдуу оролцож буй энэ эсэргүүцлийн жагсаал, цуглаан нь 2022 онд олон хоногоор үргэлжилж буй хоёр дахь томоохон жагсаал юм.
2022-12-15
"Төр засаг Сүхбаатарын талбайд зориудаар сүлжээ унагаж байна"
Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Сүхбаатарын талбайд сүлжээ унаж, шууд дамжуулалт хийхэд саад учирч буйд тайлбар хийхдээ "Нэг дор олон хэрэглэгч цуглаад бүгд сүлжээ ашиглахаар үүрэн телефоны операторууд ачаалалаа дийлэхгүй байна" хэмээн удаатай.
2022-12-13
Гэртээ үлдсэн хүүхдүүд “гэмтэй”
Идэр ес эхэлсэн эл өдрүүдэд сурагчдын эрүүл мэндэд анхаарч, утаа униараас хол байлгах гэсэндээ БСШУСЯ-наас өвлийн амралтын хугацааг сар гаруй болгож, уртасгах шийдвэр гаргасан. Тасхийм хүйтэнд хүүхдүүдийг бөөвийж, бээцийлгэн гүйлгэхгүй зөв шийдвэр гаргасан, уг нь. Гэвч хүүхэд, багачууд амралт чөлөөт цагаа таатай өнгөрөөх газар нийслэлд ховор юм. Хэд гурван тоглоомын төв, ганц, хоёр номын сан, усан бассейн, үндэсний цэцэрлэгт хүрээлэн, парк, кино театрыг эс тооцвол чөлөөт цагаа өнгөрөөх газаргүй шахам. Тиймээс зарим нь хөдөөг зорьж, эмээ, өвөө, ах, дүүсээ бараадан уушгиа цэвэрлэж байна. Боломжтой нэг нь хүүхдүүдээ хилийн дээс алхуулж буй сурагтай ч олонх нь утаат Улаанбаатартаа үлджээ.
2019-01-04