Монголын Урчуудын эвлэлийн зураач нар НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ НАРЫН ЭСРЭГ жагсаалд нэгдлээ. Тэд эсэргүүцлээ үгээр биш үйлдлээр илэрхийлэв. Тодорхой хэлбэл, зураач нар Төрийн ордны чанх өмнө угсарсан гэрийн мод авчирч “Бидний гэрийг хөмөрчихлөө” гэдэг утга санаагаар арга билгээр илэрхийлж байна. Тэд угсарсан гэрийн модыг хөмөрсөн байдлаар толгой дээрээ өргөж, эргэлдэн нүүрсний хулгайч нар Бидний гэрийг хөмөрчихлөө гэдгээ илэрхийлж байгаа юм.
Төв талбайн жагсаал ес дэх өдрөө үргэлжилж байна. Зураачдын төлөөлөл зураач Л.Өнөрчимэг талбай дээр суулт хийж, мөн хонож эсэргүүцлээ илэрхийлж байгаа билээ.