Практик буудлагын спортын хийн гар бууны төрлийн “Hongkong International action air handgun championship 2025” олон улсын тэмцээнд Монголын багийнхан найман орны 342 тамирчинтай онч сорьсон. Эрэгтэйчүүдээс Э.Өнөрбаяр тэмцээний салхи хагалж продакшн, эмэгтэйчүүдээс Б.Мөнхтөгс классик ангилалд хүрэл медаль хүртлээ.
Классик ангиллын, зохион байгуулагч орноос бусад улсын тамирчдын дунд хувийн дүнгээр Л.Жаргалбаяр түрүүлж, У.Тэмүүлэн III байр эзэлсэн бол продакшн ангилалд Э.Өнөрбаяр, Н.Энхтөгс нар алт, мөнгө, продакшн оптикс ангилалд Т.Отгонбаяр хүрэл медаль гардав. Классик ангилалд 26 буудагч оролцсоноос Монголын тамирчид 2158 оноо авч багийн дүнгээр Хонконгийн тамирчдын ард жагсжээ.
Тэгвэл продакшн ангилалд 60 буудагч оролцсоноос багийн дүнгээр 2364 оноотой мөн удаах байрт шалгарав. Түүнчлэн продакшн оптикс ангилалд 28 буудагч онч сорьсноос багийн дүнгээр 1988 оноогоор III байрт бичигдсэн байна.