Энэтхэгийн тал Пакистан руу чиглэсэн Инд мөрний урсгалыг хаасан тухай ANI News мэдээлэв. Тус улс далан боон сувгаар дамжин урсдаг усны урсгалыг зохицуулдаг дөрвөн хаалгыг бүгдийг нь хаажээ.
Анх 1960 онд Энэтхэг улс усны урсгалыг хааж байсан бөгөөд үүний дараа талууд Инд мөрний усны тухай гэрээнд гарын үсэг зурж, эрх баригчдын хооронд үүссэн үл ойлголцол, улс төрийн зөрчилдөөнийг үл харгалзан нөөцийг хуваалцахаар тохиролцсон юм.
Инд мөрний усны урсгалыг зогсоох, өөрчлөх оролдлогыг дайны үйлдэл хэмээн үзэх бөгөөд Пакистан улс сөрөг хариу үйлдэл үзүүлнэ гэж Энэтхэгт анхааруулж байжэ.
Дөрөвдүгээр сарын 22-нд Энэтхэгийн Жамму ба Кашмир мужид Пакистанаас ирсэн жуулчид руу халдсаны дараа хоёр улсын намжмал байдал эргээд хурцдав.
Халдлагын хариуцлагыг "Эсэргүүцлийн фронт"-ын гишүүд хүлээж байгаагаа мэдэгдсэн юм.