Узбекистаны Ташкент хотод зохион байгуулсан өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Ази, Номхон далайн орнуудын самбо бөхийн АШТ-д Монголын баг оролцож, хүч сорив. Тус тэмцээний хоёр дахь өдөр насанд хүрэгчдийн ангиллынхнаас байлдааны самбогийн төрөлд эрэгтэйчүүдээс 64 кг-ын жинд Ц.Төгсболд түрүүлж, тивийн аваргаар тодорлоо. Түүний дараа дэвжээнд тулалд¬сан М.Идэрхүү 71, Б.Балдангомбо 79, Э.Үнэнхүү 98 кг-д хүрэл медаль хүртэж, шагналын буухиаг үргэлжлүүлэв. Эмэгтэйчүүдээс аваргын төлөө 80 кг-д С.Буянзаяа, 50 кг-д Б.Эрдэнэт-Од нар өрсөлдөж мөнгө, 54 кг-Д.Сарантуяа хүрэл медаль гардсан юм. Өсвөр үеийнхнээс хөвгүүдийн ангилалд Г.Доржсүрэн 53, охидынход Г.Энхжин 59 кг-ын жинд тэргүүн байрт шалгарчээ.