Орос-Украины мөргөлдөөний асуудлаарх хэлэлцээрээс АНУ гарч магадгүй гэсэн асуудлыг хоёр долоо хоногийн дараа тавьж магадгүй гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Стертэй уулзах үеэрээ мэдэгдэв.
Сэтгүүлчид түүнээс Вашингтон хэлэлцээрийн явцаас гарах нь Киевт зэвсэг, цэргийн техник, тагнуулын мэдээлэл нийлүүлэхээ болино болих уу гэсэн асуултад "Хэрэв бид тохиролцвол энэ нь маш сайн бөгөөд таны асуултын хариултанд санаа зовох хэрэггүй болно. Та хоёр долоо хоногийн дараа [дахин] энэ асуултыг тавьж болно, тэгээд харъя. . . Гэхдээ бид [гэрээ хийхэд ]ойртож байгаа гэж бодож байна. . . Тиймээс энэ асуултанд хариулах шаардлага гарахгүй гэж найдаж байна" хэмээн Трамп тэмдэглэжээ.