Манай улс энэ онд нэг сая жуулчин хүлээж авах зорилтоо 16 хувьтай биелүүлээд байна. Тодруулбал, өчигдрийн байдлаар манай улсад 158 692 жуулчин иржээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 21 хувиар өссөн, сүүлийн таван жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болов. Дундажлан тооцвол энэ он гарснаас хойш өдөрт 1380 орчим жуулчин Монгол Улсын хилээр нэвтэрчээ. Голлох зах зээлээр нь авч үзвэл хойд, өмнөд хөршөөс нийт жуулчны 72.8 хувь нь иржээ.
Сүүлийн дөрвөн сарын хугацаанд Хятадаас 68, Оросоос 47мянга гаруй аялагч ирсэн байна. Дараа нь казахстан, герман, энэтхэг, вьетнам жуулчид тоогоороо эрэмбэлэгдэв. Манайулсынаялалжуулчлалынхамгийн идэвхтэй үе нь зургаадугаар сараас есдүгээр сар хүртэлх хугацаа. Гадаадын жуулчдад зориулсан, үндэсний гэж хэлж болохуйц ихэнх томоохон арга хэмжээ энэ үед болдог.
Тэгвэл 2025оны жуулчлалын оргил үед Монголд350450мянган гадаадын аялагч ирнэ, оны төгсгөл гэхэд энэ тоо 800 мянгад дөхнө гэж тус салбарын судлаачид “тооцоолж” байна. Өнөө жил Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтыг оройн цагаар жуулчдад зориулан дахин толилуулахаар болсон нь гадаадын аялагчдыг татахад чухал нөлөөтэй хэмээн тур оператор компанийнхан үзэж буй юм.