Гэгээн ширээт (Ватикан) улсын 266 дахь тэргүүн хамба, Ромын пап Франциск католик шашны өндөр дээд суудалд 12 жил залраад хэдхэн хоногийн өмнө жанч халав. Түүний жинхэнэ нэрийг нь Жиорже Ма рио Бергаглио гэдэг байж. Тэрбээр 1936 онд Аргентины нийслэл Буэнос Айрес хотод төрсөн аж. Ташрамд өгүүлэхэд, түүний эцэг Италид төр сөн ч Муссолинийгийн дэглэмээс зугтан Аргентинд очжээ. Франциск гэгээнтэн өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай оронд морилж ирж байлаа. Тэргүүн хамбын бие сүүлийн үед чилээрхэж түүний халааг авах хүний тухай яриа хөөрөө аргагүйн эрхэнд хөшигний ард гарах болсоор хэдэн сар өнгөрчээ. Хамбатан хоёр уушгиндаа хатгаа авч, эмнэлэгт хоёр сар гаруй хэвтсэн байна. Бие нь тааруу байсан ч ширээгээ сайн дураар орхихоос татгалзаж 2024 онд хэвлүүлсэн дурсамж номдоо энэ тухайгаа өгүүлжээ. Түүнд халаагаа өгсөн XVI Бенедикт нь харин олон зууны уламжлалыг зөрчин, бүрэн эрхээ амьд сэрүүн байхдаа шилжүүлсэн юм. Тэргүүн хамбыг нөхөн сонгох ёс заншил тэртээ алсаас эхтэй ч одоо бидний үед шинэ цагийн өнгө аяс түүнд хүч түрэн орж ирсэн байх юм. Одоо байгаа 252 хамбын 137 нь 80 нас хүрээгүй байгаа тул шинэ Тэргүүн хамбыг сонгох ажилд тэд оролцоно. Энэ хүмүүс нь дэлхийн өнцөг булан бүрийн шашны тэргүүнүүд бөгөөд тэд хэдэн өдөр дэлхийн хамгийн хүчирхэг сонгогчид болно. Тэргүүн хамбыг өөд болсны, эсвэл огцорсны дараа тэд Ватиканд цуглардаг юм. Тэгээд гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдаж нууцыг задлахгүй байх ам тангараг өгнө. Тэд боломжтой залгамжлагчийн тухай ярилцана. Нээлттэй суртал ухуулга хийхийг хориглодог, тэгэхдээ уг үйл явц улс төрийн дээд түвшинд өрнөнө. Санал хураах ажил нууцаар хэд хэдэн үе шаттай, хамба нар тус бүрдээ нэр дэвшүүлэх хүнээ цаасан дээр бичнэ. Гуравны хоёр хувийн санал авсан нэр дэвшигч ялна. Хэрэв хамба нарын тоо гуравт тэгш хуваагдахаар байвал нэг саналын зөрүү гээр асуудал шийдэгдэнэ. Өдөр бүр дөрвөн удаа са нал хураана. Даваа бүрийн дараа саналын хуудсыг шатаадаг, түүнээс гарч буй утаагаар сонгуулийн үр дүнг таамаглаж болдог. Хар утаа уугивал шийдвэр гараагүй, цагаан бол шинэ Тэргүүн хамба сонгогдсон гэж үздэг. Франциск залгамжлагчаа олон талаар өөрөө тодорхойлсон гэж хэлж болно. Сонгуульд санал өгөх эрхтэй 137 хамбын олонхыг чухам тэрбээр томилсон байна. Тэргүүн хамба байхдаа Франциск хамба нарын зөвлөл дэх газар зүйн нөлөөг эрс өөрчилсөн, алс холын, чинээлэг бус бүс нутгийн санваартнуудад илүүтэй анхаарсан байна. Ром, Милан юм уу, Лос Анжелесаас сонголт хийдэг бараг тогтсон гэмээр зуршлын оронд Монгол, Зүүн Тимор, Бруней, Ардчилсан Конго зэрэг улсад анхаарсан байна. Тиймээс одоо гийн сонгогчдын бүрэлдэхүүнд Ром, Европын хамба нар жин дарах нь бага. Ази, Африкийн төлөөлөл түлхүү байгаа аж. Тэргүүн хамбын суудалд магадлалтай өрсөлдөгчдийн нэрийн жагсаалтын эхэнд Ватиканы Төрийн нарийн бичгийн дарга, 70 настай Пьетро Паролины нэр байна. Түүнийг дипломат үйл ажиллагааны мастер гэж үздэг. Куба, Хятадтай Ватиканы харилцааг чухам энэ хамба зо хицуулж нааштай болгожээ. Дэлхий дахинд байдал тогтворгүй байгаа өнөөгийн нөхцөлд дэг журам тогтоох чадвартай хүн нь Паролин байж болно гэж үзэж буй юм. Пьетро Паролин: Италийн хамба, Төрийн нарийн бичгийн даргын албыг 2013 оноос ха шиж байгаа. Эцэг нь 31 наснаасаа Ромын хамбын дэргэд дипломат ажилд 20 жил зүтгэж байв. Пьетро Паролин хамгийн залуудаа Төрийн нарийн бичгийн дарга болжээ. Филиппиний хамба Луис Антонио Тагле: одоо 67 настай, ангил хэлээр чөлөөтэй ярьдаг, итали хэл мэднэ, испани, франц, солонгос хэлээр хэвлэгдсэн ном ашиглаж чаддаг. Ази тивдээ зартай нэгэн юм. Католик шашинд ихэд сүсэгтэй гэр бүлд төрснөөс бүр багаасаа шүтлэгтэй болжээ. 1987 онд Вашингтон дахь Шашны их сургуульд сурч, 1991 онд докторын зэрэг хамгаалсан байна. Энэ ажлыг нь удирдсан хүн түүнийг “40 гаруй жил багшлах хугацаанд тааралдсан шилдэг оюутны нэг байв. Филиппинд төдийгүй Ази дахиндаа шашны ухаанаар толгой цохино” гэж үнэлжээ. 2013 онд Францискийг Тэргүүн хамбаар сонгох бүрэлдэхүүнд Тагле орсон байна. Филиппиндээ ядуу чуудад туслахыг эрхэмлэж, нийгмийн олон асуудлаар шийдвэр гаргахад оролцож иржээ. “Азийн Франциск” хэмээгддэг тэрбээр католик шашны дэвшилттэй жигүүрийн төлөөлөл, сүм, хийд нь “дуулгавартай ээж байх ёстой” гэж үздэг зүтгэлтэн юм байна. Тэгш бус байдал, ядуурал, нийгмийн ялгаварлалтай тэмцэгч аж. Ядуучууд, цагаачид, хүчирхийллийн золиос, хүний наймааны хохирогчдын өмнөөс үгээ хэлдэг. 2500 хуудастай Ватиканы сүмийн түүхийн таван ботийг бэлтгэсэн редакцын коллегийн 50 гишүүний нэгээр 1995-2001 онд ажиллаж байв. Тэргүүн хамбын эрүүл мэндээс шалт гаалан залгамжлах хүмүүсийн тухай яриа явцуу хүрээнд ч гэсэн дэгдэхэд түүний нэрийг оруулж байсан нь цөөнгүй гэдэг. Гана улсын хамба Питер Тарксон: экологи, нийгмийн шударга байдлын асуудлаарх бүтээлээрээ нэрд гарсан эрдэмтэн. Тэрбээр тус улсын анхны хамба юм. 1948 онд төржээ. 2009 2016 онд Ромын тэрүүн хамбын Шударга ёс, энх тайвны зөвлөлийн даргаар ажиллаж байж. Түүний африк нэр Кодво гэдэг нь “Даваа гараг” гэсэн утгатай. Эндхийн уламжлалаар хүүхдэдээ төрсөн өдрийнх нь нэрийг өгдгөөс энэ айлын 10 хүүхдийн заримынх нь нэр ижил байдаг аж. Тарксон 2005 онд Тэргүүн хамба XVI Бенедиктийг сонгоход саналаа өгч оролцсон байна. Түүнийг Африкийн сүмийн “илүү эрчимтэй, идэвхтэй удирдагчийн нэг” хэмээн Британийн сэтгүүлд бичиж байжээ. Тарксон англи, франц, итали, герман хэлээр ярина, латин, грекээр хэл нэвтрэлцэнэ. Тэрбээр “Ромын тэргүүн хамба хар арьст хүн байхыг бурхан хүс вэл түүнд талархана” гэж хэлж байжээ. Тарк сон өнөө гийн эдийн засаг, санхүүгийн тогтолцоонд шүүмжлэлтэй ханддаг. 2012 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн сүмийн тэргүүнүүдийг хүний эрхийг хамгаалахад ялангуяа Африкийн ижил хүйстнүүдэд илүү чармайлт гаргахыг уриалсны хариуд “Хүний эрхийг хамгаалахын зэрэгцээ ард түмэн тус бүрийн соёлыг хүндэтгэх гэж юм бий” гэж Тарксон хэлсэн байдаг. Ромын тэргүүн хамба XVI Бенедиктийн шийдвэрээр Энхтайван, шударга ёсны зөвлөлийн даргаар 2009 онд томилогдож байв. Унгарын хамба лам Петер Эрде: Коммунист дэглэмийн нөхцөлд өсөж өндийсөн, хатуу чанга дэглэмд ажиллаж амьдарсан турш лага нь өнөөгийн нөхцөлд ач холбогдолтой байж болох юм гэж үзэх хүн цөөнгүй. Петер Эрде 1952 онд Будапешт хотод олон хүүхэдтэй герман гэр бүлд төрсөн байна. Ромд их сургууль төгсөөд 1975 онд санваартан болжээ. 1977-1980 онд Ромд ажиллав. 1998-2003 онд католик шашны их сургуулийн ерөнхийлөгчөөр ажилласан байна. 2010 онд хамба нарын коллегийн хамгийн залуу гишүүн болж, Тэргүүн хамбыг тодруулах сонгуульд 2032 онд 80 нас хүртлээ оролцох эрхтэй болжээ. Тэрбээр Тэргүүн хамбыг сонгоход 2005, 2013 оны оролцож, XVI Бенедикт, Франциск нарыг тодруулж байв. Яригдаж байгаа нэр дэвшигчдийн дунд хамгийн санаанд оромгүй нь Украины хамба 45 настай Микола Бычок болж байна. Тэрбээр Австралид байсныг өнгөрсөн онд Тэргүүн хамба Франциск өөрөө хамба нарын бүрэлдэхүүнд оруулахаар авчирчээ. Ийнхүү 44 насандаа Ромын католик сүмийн хамгийн залуу хамба болсон аж. Францискийн санал болгосноор Засгийн газрын бүрэлдэхүүнд 21 шинэ хамба оруулсны дотор Микола Бычок багтсан байна. Ромын шинэ тэргүүн хамбад шинээр нэр хайрладаг уламжлалтай. Одоо тодрох тэргүүн хамба Франциск II гэх нэртэй болох магадлал их байгаа гэлцэнэ. Бас уламжлалаа хадгалж Иоанн Павел, Лев, Иоанн гэх мэт түүхэн нэртэй болохыг ч үгүйсгэхгүй аж. Бас гэгээн суудалд залрахын төлөө өрсөлдөх хүмүүсийн дунд Францын хамба ЖанМарк Авелин, Ардчилсан Конго улсын Фридолин Ам боно Бесунгу, Италийн Маттео Мария Зуппи, Уругвайн Даниэл Фернандо Стурла Беруэ, Люксембургийн Жан Клод Холлериш гэх нэрс цухалзаж байгаа аж.