Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар санаачлан, ЗДТГ, Нутгийн зөвлөлтэйгөө хамтран нийслэлд “Алтайн малчдын түншлэл” уулзалт зохион байгуулав. Малчид хоршиж, хувь нийлүүлэн, малынхаа түүхий эдийг боловсруулах орчин үеийн технологи бүхий үйлдвэр барих болсноо энэ үеэр дуулгалаа. Тодруулбал, тус аймгийн малчид хадгаламжийнхаа хэмжээгээр улсдаа дээгүүрт ордог. Тиймээс тэд өөрсдөдөө байгаа 100 тэрбум төгрөгийн хадгаламжаар хөрөнгө оруулж, нутагтаа үйлдвэр барин, малынхаа түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах гэнэ. Уулзалтаар малчид үйлдвэр барих төслөө угаймгаастөрсөн алдартнууд, эдийн засагч, бизнесменүүдэд танилцуулсан байна. Мөн малчид Төв аймаг дахь үхрийн фермийн аж ахуй, Өвөрхангайн ноос, ноолуурын цех, нийслэл дэх арьс, ширний үйлдвэртэй танилцаж, ашиг орлоготой ажиллах тооцоо, судалгаа хийжээ.