Зохиолч Б.Сүнжидмаагийн “Хүүхэлдэй”, “Болзоо” монодрамын жүжиг Хүүхэлдэйн театрын тайзнаа хөшгөө нээх гэж байна. Тэрбээр өнгөрсөн онд “Фрея” хэмээх моно жүжгээ Швейцарын Базель хотноо үзэгчдэд толилуулж байсан юм.
Түүний удаах бүтээл болох “Хүүхэлдэй” монодрамын найруулагчаар СУИС-ийн Найруулах, жүжиглэх урлагийн тэнхимийн багш Я.Билгүүнсар ажиллаж, гол дүрд жүжигчин Ч.Сэлэнгэ тоглох бол “Болзоо” жүжгийг И.Оюун-Эрдэнэ найруулж, жүжигчин Н.Бямбасүрэн “амилуулах” аж. Эл моно жүжгүүдийг маргааш, нөгөөдөр Хүүхэлдэйн театрт тоглоно. Тасалбарыг 99291830, 96860305 дугаарт холбогдон захиалах боломжтой гэнэ.
Э.ДЭЛГЭР