Боловсролын дэлхийн түншлэл (GPE) байгууллагын буцалтгүй тусламжаар “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн хүрээнд сонсголын бэрхшээлтэй суралцагчдад зориулсан тус лах хэрэглэгдэхүүний тохируулга хийх туршилтыг ирэх наймдугаар сараас эхлүүлэх гэнэ. Үүний хүрээнд 340 хромебүүк (Chromebook)ийг нийслэлийн ес, орон нутгийн 22 болон таван их сургуулийн сурагч, багш нарт олгожээ. Тухайлбал, Боловсролын сайд өчигдөр 29 дүгээр тусгай сургуулийн сурагчдад хромебүүк гардуулсан юм.
Энэ нь яриаг текст болгон дэлгэцэнд гаргадаг функцтэй аж. Мөн тэр бээр харааны бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг 116 дугаар сургууль болон дотуур байрны үйл ажиллагаатай танилцсан байна. Сонсголын бэрхшээлтэй суралцагчдад зориулсан туслах хэрэглэгдэхүүн болох хромебүүкийг нэвтрүүлснээр хүүхдүүд дүүр гийнхээ аль ч сургуульд тэгш хамран суралцах боломж бүрдэх нь. Ташрамд дуулгахад, Боловсролын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд тусгай сургуулиудын чиг үүрэгт өөрчлөлт оруулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгохын зэрэгцээ ердийн сургуулийн багш нарт арга зүйн дэмжлэг үзүүлэх түшиц сургууль болгосон билээ.
Ч.ТУЯА