Төв талбайд иргэд бухимдлаа илэрхийлж, жагссаар найм дахь өдрөө угтлаа. Сүүлийн гурван өдөр 20 орчим иргэд талбайд суулт хийж, хонож эхэлсэн. Суулт хийж буй иргэдий ихэнх нь залуус юм. Мөн зураач Л.Өнрчимэг жагсаал, суултад нэгдэж буй. Түүний хувьд өдрийн цагаар суулт хийж, залууст дэм болж байгаа билээ. Үүнээс гадна Монголын кино урлагийн салбарын алтан үеийн төлөөлөл, Монгол Улсын Гавьяат жүжигчин А.Цэгмэд өнөөдөр өглөө халуун боорцог хайрч, суулт хийж буй иргэдэд авчирч өгсөн юм.
Тэрбээр, “Өндөр ээж”, “Мартагдсан дууль”, “Анхны яргуй”, "Их замын тоос", "Нийслэл хүүхэн" зэрэг олон уран сайхны кинонууд болон “Ану хатан”, “Улаан дөрвөлжин’, “Хунгийн сүүлчийн дуу” гэх мэт хэдэн арван тайз, дэлгэцийн дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон уран бүтээлч билээ.
Хүүхэд, залуучуудын театрын тайзнаа залуу насаа мөнхөлж, бяцхан үзэгчдийн алга ташилт дунд жаргаж явсан А.Цэгмэд үзэгчдийн сэтгэлд хүрсэн олон дүр бүтээсэн. Тухайлбал Марко Поло, Улаан дөрвөлжин, Хүдэн зэрэг дэлгэцийн уран бүтээлд гол болон туслах дүр бүтээж “Хүдэн” киноны Аажаагийн дүрээр “Академи авардс” наадмаас “Шилдэг туслах дүр” шагнал хүртсэнийг бид мэднэ ээ.