Цахим орчинд жагсагчдын гэрийг хүчээр буулгалаа хэмээх мэдээлэл гарсан. Эл мэдээлэлд цагдаагийн байгууллагаас дараах мэдээллийг өглөө. Тус мэдээлэлд "Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө жагсаж буй иргэдтэй уулзаж дараах зүйлийг хэлсэн “Жагсагчдын удаа дараа тавьсан шаардлагын дагуу төр засгийн зүгээс гэр барьж, телевиз, интернетийн орчин зэрэг шаардсан зүйлийг бүрдүүлэн ажилласан. Цаашид суулт зарласан иргэдийн эрүүл мэнд амь насанд эрсдэл үүсэж байна. Иймд өмнө нь тавьсан шаардлага, хүсэлтийн дагуу Соёлын төв өргөөнд байрлах боломж нөхцлийг бүрдүүлсэн тул та бүхэн харилцан ойлголцож СТӨ-нд орж байрлах хэрэгтэй” гэсэн мэдээллийг хийсэн. Мөн нэмээд эрүүл мэндийн байгууллагаас нийт 600 гаруй хүнд үзлэг хийж 29 хүн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд цаашид жагсагчдын эрүүл мэндийн байдалд эрсдэл учирч болзошгүй тул эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах шаардлагатайг илэрхийлж, НЗДТГ-аас барьсан хоёр гэрийг буулгасан. Харин Жагсагчдын зүгээс СТӨ-нд байрлах асуудал дээр нэгдсэн ойлголт, байр сууринд хүрээгүй талцсан байдалтай байна" хэмээн бичжээ.