“Монголын хөрөнгийн бирж” ХК өөрийн байрандаа Хөрөнгийн зах зээлийн сургалт, үйлчилгээ, мэдээллийн төв байгуулснаа өчигдөр албан ёсоор нээлээ. Энэ төв нь хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг компаниуд болон оролцогч талуудад нээлттэй бөгөөд сургалт, уулзалт, хэлэлцүүлэг, ёслолын ажиллагаа зохион байгуулах, олон нийтэд мэдлэг, мэдээлэл түгээх, нэвтрүүлэг, сурталчилгааны зураг авах боломжийг тэдэнд олгохоороо онцлог гэнэ. Хөрөнгийн бирж 2022 онд хувьцаат компани болохдоо нийт татан төвлөрүүлсэн хөрөнгөөс сургалт, үйлчилгээ, мэдээллийн төв байгуулахад зориулж төсөв батлан, үүний дагуу их засварын ажил эхлүүлжээ.
Ж.Сувд