Төв талбай дээр “Хүүхдийн мөнгийг Хүүхэд бүрт” жагсаал эхэллээ. Тодорхой хэлбэл, улс төрч Ц.Оюунгэрэл “Айлын хүүхдүүдийг алагчилгүй мөнгийг нь өг” гэх үндсэн шаардлага тавьж, уг жагсаалыг зохион байгуулж буй.
Жагсаал зохион байгуулагч тэрбээр “Сурталчлаад байсан @E-Mongolia нь ямар юм байсныг бүгд харлаа үзлээ. АТГ-д өгдөг хөрөнгө оруулгын мэдүүлгээр нь хөөгөөд үзэхэд ямар ч бичиг үсгийн чадваргүй дэд сайд, тэр хэдэн мэргэжилтэнгүүдийг ажлаас нь чөлөөлөхөд л 300 орчим сая төгрөг сулраад гарах юм билээ. Энэ чинь ойролцоогоор 250 хүүхдэд өгөх мөнгө” хэмээн ярив.
Мөн "Хүүхдэд өгөх мөнгө нь мэдээж байгаа. Нэгдүгээрт хулгай дээрмийг зогсоох. Өмнөх жагсаалын үеэр яригдаж байсан 44 их наяд төгрөг өнөөгийн ханшаар хасагдсан 9 хувьд 222 жил олгох боломжтой. Хоёрдугаарт чадваргүй, дээр нь асар өндөр орлоготой төрийн албан хаагчдыг цөөлөх. Иргэдийн оролцооны нэгдэл нам өмнөх жагсаалын үеэр Ашигт малтмалаас татвар бүрэн авч чадахгүй байна гэж шаардлага тавиад Засгийн газраас ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсгийг Сангийн Дэд сайд Санжаагийн Мөнгөнчимэг ахлахаар томилогдсон. Өмнө нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд хийж байсан хүн. Хүүхдийн мөнгө, түүний ач холбогдол, бас одоо хаанаас олж болохыг маш сайн мэдэх хүний нэг. Гэхдээ энэ нөхрөөр ахлуулсан ажлын хэсэг, түүнд багтсан жирийн дундаж орлогоос хэд дахин өндөр цалинтай нөхдүүдтэй ажилсаны дараа эд нар төрд ямар ч хэрэггүй юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн" хэмээсэн юм.