Айсуй шинэ жилийн баярыг тэмдэглэх айл өрхүүдийн нийтлэг жишиг нь зоогийн ширээ засах. Инфляц цойлж, бараа, бүтээгдэхүүний үнэ ханш тасралтгүй өсөн, иргэдийн цалин орлого хаанаа ч хүрэхгүй байгаа ийм үед энэ шинэ жилийн баярын ширээг дунджаар хэдэн төгрөгөөр “чимэхийг” сонирхлоо. Баярын ширээнд оргилуун дарс, бялуу, жимс, хиам болон махан бүтээгдэхүүн, даршилсан ногоонууд, нийслэл салат мөн хоол бэлтгэн зэхдэг. Тэгвэл таван ам бүлтэй айл нийслэл салат, бууз хийж, бялуу, жимс, оргилуун дарстай ширээ засахад дараах зардал гарах нь. Гурван кг нийслэл салатад төмс хоёр кг, лууван болон шар манжин нийт 600 орчим грамм, вандуй нэг лааз, өргөст хэмх нэг шил, хиам 500 грамм, майонез нэг кг гэж тооцъё. Уржигдрын байдлаар нийслэлийн дийлэнх дэлгүүрт нэг кг төмс 1500, шар манжин болон лууван 2000 төгрөгийн үнэтэй байв. Мөн 0.5 кг-аар савласан өргөст хэмхийг 7000, лааз вандуйг 5000, хиам 500 граммыг нь 10 000, “Улаанбаатар” майонезыг 10 000 төгрөгөөр үнэлжээ. Эндээс тооцоход дээрх хэмжээний нийслэл салат хийхэд 40 000 орчимтөгрөг зарцуулахаарбайна. Үүнээс гадна нэг кг усан үзэм 12 000, алим 8000, бялуу дунджаар 40 000, оргилуун дарс 20 000, нэг литрийн савлагаатай жимсний шүүсийг 8000 төгрөгөөр худалдан авбал 90 000 орчим төгрөг төлнө. Ийнхүү үндсэн хоолыг оролцуулахгүйгээр, хямд төсөвтэй, “даруухан” ширээ засахад 130 000 гаруй төгрөг зарцуулахтооцоогарахнь. Энэбол өнгөрсөн жилийнхээс мэдээж өссөн дүн. Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар “Алтжин бөмбөгөр” худалдааны төвөөрүйлчлүүлэгч Б.Уранхайч “Шинэ жилийн баярын ширээгээ хамгийн хямд өртгөөр засахад 150 000 төгрөг зарцуулах тооцоо гаргасан. Махнаас бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жилд 40 хувиас бараг хоёр дахин нэмэгдсэн байна. Тодруулбал, айл өрх, зоогийн газрууд хамгийн түгээмэл худалдан авдаг “Улаанбаатар” майонезнэг литр нь 10 000 төгрөгт хүрчээ. Хоёр жилийн өмнө ийм майонез 5000-6000 төгрөг л байсан. Мөн 500 граммаар савласан, даршилсан өргөст хэмх болон бусад ногоо 5000-8000 төгрөгийн ханштай болжээ. Ийм хэмжээтэй ногооны үнэ саяхан л 3500-5000 төгрөг байсан. Мөн гурил, гурилан бүтээгдэхүүн бялуу, оргилуун дарс зэргийн үнэ нэлээд өссөн байна” гэж ярилаа.
Оргилуун дарсны үнэ энэ жил өнгөрсөн онуудынхаас нэлээд өссөн бөгөөд 15 000-100 000 төгрөгийн ханштай байна. Тэгвэл өнгөрсөн жил ийм дарсны дундаж үнэ 10 000-80 000 төгрөг байсантай харьцуулахад нэг жилд 50 хувиар нэмэгдсэн дүн юм.
Баярын ширээг чимэх амттаны нэг бол жимс. “Барс” захад өнгөрсөн амралтын өдрүүдэд нэг кг алим, гадил 8000-10 000, усан үзэм 10 000-18 000, бэрсүүт жүрж 10 000-12 000, ханборгоцой6000, авокадо 30 000 орчим төгрөгийн үнэтэй байв. Энэ нь нэг жилийн өмнөхөөс жимсний үнэ даруй 40 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Тус захад жимс борлуулагч Ч.Тамир “Өдийд жимсний борлуулалт хамгийн өндөр байдаг үе. Учир нь байгууллага, аж ахуйн нэгжүүдийн шинэ жилийн баяр тохион, зоогийн газар, ресторанууд хүнсээ их хэмжээгээр татан авдаг. Өнөөжилбүх төрлийн хүнсний үнэ өссөн. Тухайлбал, 1-2 жилийн өмнө хамгийн түгээмэл бүтээгдэхүүн болох алим хямддаа 5000 төгрөг байсан бол өдгөө багадаа 8000 болсон. Жимсний үнэ өссөн ч нийлүүлэлт тасалдаагүй, тээвэрлэлт хэвийн байгааг дурдах нь зүйтэй. Энэ шинэ жилийн үеэр айл өрх, албан байгууллагууд баяр тэмдэглэхдээ хэт их зардал гаргахаас сэргийлж буй нь анзаарагдлаа. Тиймээс одоогоор жимсний борлуулалт сайн биш, орлого тааруу байна” гэв.
Дээрх захад уржигдар цэцэгт байцай кг нь 10 000, өргөст хэмх болон улаан лооль 12 000 төгрөгийн үнэтэй байлаа. Тэгвэл 2020 оны энэ үед цэцэгт байцай кг нь 5000-6000, импортын өргөст хэмх болон улаан лооль дунджаар 8000, навчит байцай 5000 төгрөгийн үнэтэй байжээ. Үүнээс гадна “Бөмбөгөр” худалдааны төвд уржигдар нэг кг төмс 1500, лууван, байцай 2000, шар манжин 3000, хүрэн нь 3500, сонгино 3000 төгрөгийн үнэтэй байсан нь эдгээрийн үнэ жилд дунджаар 30 хувиар нэмэгдсэн дүн болжээ. “Бөмбөгөр” захад хүнсний ногоо борлуулагч нэгэн “Энэ жил ногооны үнэ өндөр байгаа. 2021 онд 40 кг-аар савласан шуудай төмсийг бөөнд нь 10 000-13 000 төгрөгт худалдан авдаг байсан бол энэ жил 20 000-аас хямдраагүй. Мөн бүх төрлийн хүнсний ногооны үнэ кг тутамдаа өнгөрсөн жилийнхээс 300-400 төгрөгөөр нэмэгдсэн. Өдийд ийм үнэтэй байгаа нь ирэх хавар төмс, хүнсний ногооны ханш нэлээд өснө гэсэн үг. Намар, өвлийн улиралтай харьцуулахад хавар бүх төрлийн ногооны үнэ бараг хоёр дахин өсдөг” гэсэн юм.
Баярын ширээний голамттан бол бялуу. Бялууны үнэ ч энэ өвөл өмнөх жилүүдийнхээс нэмэгджээ. Тухайлбал, “Жүр үр” компанийн захиалгаар хийж буй бялуу хэмжээ, орцоосоо шалтгаалж 25 000-100 000, “Батбайгаль бэйкэри”-гийнх 30 000-145 000, “Tous les jours Mongolia”-ынх нь 45 000-70 000 төгрөгийн үнэтэй байна. Харин салбар дэлгүүрүүдээр зардаг, захиалгын бус бялуунууд нь 25 000-70 000 төгрөгийн үнэтэй аж. Энэ нь өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын дунд үеийнхээс бүх аж ахуйн нэгжийн бялууны үнэ бараг 60-80 хувиар нэмэгдсэн дүн болжээ. Ер нь бялууныхаа үнийг үйлдвэрлэгчид 2020 оны өвлийнхтэй харьцуулахад бараг 1.5 дахин нэмжээ. Учир нь сүүлийн хоёр жилд гурил кг тутамдаа 30, өндөг 26, элсэн чихэр, цөцгийн тос, жимсний чанамалынх 20-26, сав баглаа боодлын өртөг 40 орчим хувиар нэмэгдсэн хэмээн тайлбарласан. Түүнчлэн бялууны захиалгыг долоо хоногийн өмнө өгөх бөгөөд одоогоор үйлдвэрлэгчдийн хувьд энэ долоо хоногийг дуустал захиалгаа авсан юм байна.
Дээр дурдсанчлан, бүх төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ тасралтгүй өссөөр байгаа энэ үед шинэ жилийн баярын цэнгүүнд төлөх нэг хүний тасалбарын (такс) үнэ ч нэмэгджээ. Тасалбарынүнийг урлагийн тоглолтын зардлаас гадна нэг хүнд нэг таваг зууш, хоёр төрлийн хоол, нэг шил шар айраг, зуун грамм архи болон дарс, 7-8 хүнд нэг шил оргилуун дарс ногдохоор тооцдог жишиг бий гэдэг. Энэ талаар Баянгол дүүрэгт байрлалтай, 300 хүн хүлээн авах боломжтой, “Лион” төвийн эзэн “Нэг хүний таксыг энэ жил багадаа 150 000, ихдээ 250 000 төгрөг байхаар тооцон, цэсээ боловсруулсан. Өдийд махнаас бусад бүх хүнсний үнэ өндөр байдаг үе. Ялангуяа сүүлийн нэг жилд согтууруулах болон бүх төрлийн ундаа, шар айраг, импортын дарсны үнэ нэг шил, лааз тутамдаа 50-60 хувиар өссөн. Нэг тасалбарынүнэ 2019 онд дунджаар 70 000 төгрөг байсан. Цар тахлын улмаас хоёр жил шинэ жилийн баярыг өргөн дэлгэр тэмдэглээгүй, харин энэ онд 2019 оныхтой харьцуулахад 2-3 дахин нэмэгдүүлсэн үнээр нэг хүний захиалгыг авч буй. Энэ нь мэдээж бүтээгдэхүүний үнэ сүүлийн гурван жилд 2-3 дахин өссөнтэй холбоотой” гэв.